
“Сэлбэ 20 минут хот корпорац ХХК”-иас банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл, барилга орон сууц борлуулагч, үл хөдлөх зуучлалын холбоод, тэдгээрийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар ипотекийн зээлийн санхүүжилт, орон сууцны борлуулалтын байдал, үнийн талаар нээлттэй санал солилцсон юм.
Сэлбэ хот нь Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд сүндэрлэнэ. Уг төслийн хүрээнд эхлүүлэхээр төлөвлөж буй хамгийн чухал ажил бол төр, хувийн хэвшил хамтарч “хувийн хэвшлийн бүсэд” бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм.
Хувийн хэвшлийн бүс нь нийт 40 га талбай буюу 27 нэгж талбарт хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийн тусламжтайгаар бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Уг ажлын хүрээнд хийх уулзалтуудаа ийнхүү эхлүүллээ.
Сэтгэгдэл0