sonin.mn
Найз бүсгүйнхээ амийг хөнөөсөн гэх хэрэгт татагдан хорих ял эдэлж байгаа  Г.Алтанхүүг дахин шүүх болжээ. Түүнийг талийгаач Н.Цэдэн-Ишийн аминд хүрээгүй, биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон хэмээн гурван жилийн хорих ял оноосон юм. Харин шүүхийн шийдвэрийг талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн эсэргүүцэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан. Шүүх талийгаачийн ар гэрийнхний гаргасан гомдлыг хүлээн авч, М.Пүрэвсүрэн гэгч шүүгчид хэргийг нь хуваарилжээ. Шүүгч хавтаст хэрэгтэй танилцсаны үндсэн дээр шүүх хурлын тов гарсан байна. Шүүх хурал энэ сарын 12-нд болохоор товлогджээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: