Өнөөдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хэргийг тодруулбал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн үзэж Эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээс ял оноож магадгүй байгаа юм. Харин уг асуудлыг олон нийтийн зүгээс үзэхдээ МАН-д нэр төр гэх зүйл үлдээгүй, сонгуульд ялсан өдрөө л нэр хүнд нь 44%-тай байсан. Ийм байтал Ардчилсан намын генсекийг ганц удаа шүүмжлэхэд уначихдаг хэврэг нэр хүндтэй байна гэвэл байгаагүй нь дээр хэмээн шүүмжилж байна.
Шүүх хурлын тухайд өнөөдөр 11 цаг 30 минутаас эхэлсэн хэдий ч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас Коронавирусын халдвар авч эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ. Мөн улсын яллагчаас Шүүх хуралдаанд хохирогч МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан байна. Иймд Шүүх хүсэлтийг хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг 2022 оны 08 сарын 17-ны өдөр хүртэл хойшлууллаа. Түүнчлэн энэ хугацаанд шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр болсон байна
Сэтгэгдэл0
Таслан сэргийлсэн гэхээр хорьсон хэрэг үү?! МАН-ыг шүүмжлээд шоронд орсон байх нь үү
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
ЕР НЬ БОЛ ӨӨРСДИЙХӨӨ АСУУДЛЫГ ЯРЬЖ ЁАЙ БУСДЫН ТУХАЙ ЯРИХ ЦАГ НЬ ӨӨР ШҮҮ ДЭЭ
АН-хан бусдыг чөлөөтэй доромжлох ард түмний өмчийг хулгайлах эрхтэй. Шүүхэд дуудагдвал ардчилалд нь аюул учирна. Өөрсдөө гурил цацуулбал шүүх цагдаа амь авар гэж орилж гүйдэг. ха ха ха.
За болиочээ МАН өөрсдөө л хийж байгаа үйлдлээрээ нэр хүндээ 100? алдсан шүү дээ