10-р сарын 31-нд БНХАУ-ын Худалдааны яам хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Энэ үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч: "Хятадын Олон улсын импортын 7-р экспо 11-р сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо болно. Өнөөгийн байдлаар уг экспогийн бэлтгэл ажил үндсэндээ дуусаж, 2700 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнгийн танхимд бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна" гэжээ.
Одоогийн байдлаар 2700 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ талбайд оруулж, 700 гаруй аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэж яваа бөгөөд 11-р сарын 2-нд үзэсгэлэнгийн талбайд дэлгэх ажээ.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн мөн: "Энэ удаа төлбөр тооцоо хийхэд хялбар байлгахыг зорин ажиллаж байна. Анх удаагаа олон улсад ашиглах банкны картыг бүгд уншуулж төлбөр тооцоо хийх боломжтой болсон." гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0