МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /VOA/. Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “YouTube”-д нэвтрэх боломжийг хязгаарласан “Google” компанид ОХУ-ын шүүхээс хоёр ундециллион рубль буюу ардаа 36 тэг бүхий тоотой тэнцэх хэмжээний торгууль ногдуулжээ.
Ам.доллароор тооцвол энэ нь 20,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 ам.доллар болох ажээ. Хэдийгээр “Google” компани дэлхийн хамгийн баян компаниудын нэг боловч дээрх торгууль нь компанийн үнэлгээ болох 2 их наяд ам.доллароос олон дахин давж байна.
Мөн Олон улсын валютын сангийн тооцоолсноор 110 их наяд ам.доллароор хэмжигдэж буй дэлхийн ДНБ-ээс хамаагүй их юм. Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр, торгуулийн хэмжээ байнга өссөөр байгаа тул ийм асар их тоонд хүрсэн байна. Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "энэ тоог хэлж чадахгүй байна" гэснийг ТАСС эш татан уламжилжээ. Д.Песков "Google"-ийн удирдлагад хандан Оросын телевизүүдийн “YouTube” дэх сувгуудад тавьсан хязгаарлалтыг цуцлахыг уриалсан байна.
2022 оны гуравдугаар сард “Google” компани Орос дахь хэрэглэгчдэд зар сурталчилгаа үзүүлэхээ зогсоож, Украин дахь Оросын дайнтай холбоотой контентуудаар мөнгө олох ажиллагааг түр хаажээ.
Үүнээс хойш тус компани “YouTube” дэх 1000 гаруй суваг, тэдгээрийн дотор төрийн мэдээллийн болон 5.5 сая гаруй дүрс бичлэгийг хаасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Аргаан барцын,,,,
Шоучин худлаа мөн чанартай Оросын шовинизм сурталчилдаг мэдээллийн хэрэгслүүд нь кино жүжиг гээд урлагийнхантайгаа, худалдаа реклам гээд бизнесийнхэнтэйгээ бүгд хаана ч байдаггүй бөөлжис хутгамаар хямдхан хэтрүүлэг.
Эрүүл хүний ухаанд багтахааргүй юм хийдэг болжээ, хойд хөрш маань, чааваас даа ! Манай оркууд Орос "ах"-ыгаа өмөөрч дэмжээд л солиорч өх байх даа !