Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Жан Шяьган 10-р сарын 31-нд хэвлэлийн хурал хийлгэжээ.
Энэ үеэрээ "Америкийн Батлан хамгаалахын тагнуулын газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн үнэлгээнд Хятад улс хуурай газар, далай, агаар дахь цөмийн зэвсгийн төлөвлөгөөгөө эрчимтэй сайжруулж, өргөжүүлж байна гэж тэмдэглэжээ. Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, олон улсын цөмийн зэвсгийн уралдаан эрчимжиж, 2024 оны 1-р сарын байдлаар дэлхийн нийт цөмийн цэнэгт хошууны тоо 12121-д хүрч, Хятадын цөмийн байлдааны хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдсэн гэжээ. Энэ талаар Хятадын тал ямар байр суурьтай байна?" гэсэн сэтгүүлчийн асуултанд Жан Шяоган: "Цөмийн асуудлаар Америк үргэлж гар чийдэн барьж өөрөөсөө биш бусдын бие дээрээс өө эрж байна. Америк бол дэлхийн хамгийн том цөмийн зэвсэг эзэмшдэг, цөмийн зэвсгийг урьтаж ашиглах бодлого баримталж, бусад улс орнуудыг айлган сүрдүүлж, шантаажилдаг бөгөөд цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийн тулд "галаар тоглодог" нь олон улсын стратегийн аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө учруулсан юм. Америк үндэслэлгүйгээр "Хятадын цөмийн аюул заналхийлэл"-ийг бий болгож, хөөрөгдөж байгаа нь ноёрхлоо хадгалахын тулд цөмийн зэвсэг ашиглах хорон санаагаа нуун дарагдуулах л зорилготой.
Хятад улс сэргийлэлт хамгаалалтын чанартай цөмийн зэвсгийн стратегийг хэрэгжүүлдэг бөгөөд хэзээ ч урьтаж цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн тодорхой амлалт өгч, үндэснийхээ аюулгүй байдлын эрэлт шаардлагын дагуу цөмийн зэвсэг эзэмшдэг. Тэгээд ч энэ талаар аль нэг оронтой уралдах сонирхол алга. Харин Америк бусдыг ийм тийм гэж хэлж гүтгэхийн оронд өөртөө дүгнэлт хийж, буруугаа ойлгон, дэлхийн стратегийн аюулгүйн эрсдэлийг буруулахад тусгай бодит ажил хийхийг бид сануулж байна." гэж хариулжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл10
2 xар xэрээ Xятад Өвөр Монгол, Төвд, Шинжаантай яаж xүнлэг биш xарьцаж байна. Монголийн xэл соёлыг устгаж байна!!!

Yaaj ingej yar'j chadaj bainaa, yadaj Ovor Mongoliig ogchihvol
жан шамбалын орон. тэндээс амьд гарцгаавал тэгс хийгээд
America Hytadaar yah yum .Shorgoolj shig bohir zavaan Hytad humuus ni hend ch hereggui