БЕЙРУТ, 2024 оны аравдугаар сарын 31 /DW/. Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати Израилтай гал зогсоох хэлэлцээр байгуулах талаар АНУ-ын тусгай төлөөлөгч Амос Хохштейнтэй хэлэлцсэнийхээ дараа ойрын хугацаанд гал зогсооно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
“Бид ойрын хэдэн цаг эсвэл хэдэн өдрийн дотор гал зогсоохын тулд чадах бүхнээ хийж байна” гэж Н.Микати Ливаны Al-Jadeed телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
“Хезболла” бүлэглэлийн шинээр сонгогдсон удирдагч Наим Кассем лхагва гарагт анх удаа мэдэгдэл хийхдээ мөн гал зогсоох хэлэлцээр байгуулах боломжтой талаар дурджээ.
“Хэрэв израилчууд түрэмгийллээ зогсоохоор шийдвэл бид хүлээн зөвшөөрнө, гэхдээ бидний зүгээс зохимжтой таарамжтай гэж үзсэн нөхцөлд” гэж тэрбээр хэлээд, “Хезболла” гал зогсоохыг гуйхгүй гэдгийг онцолсон байна.
Израилын Эрчим хүчний сайд Эли Коэн Израилын олон нийтийн радиод мэдээлэл өгөх үеэрээ хэлэхдээ, Онц байдлын засгийн газар эвлэрэл тогтоохын тулд ямар нөхцөл санал болгох боломжтой талаар хэлэлцэхээр хуралдаж байна хэмээн мэдэгдсэн боловч үүнд цаг хугацаа шаардагдана гэж бодож байгаагаа нэмж хэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
хоорондоо байлдахгүй, амар амгалан байж, хамтдаа амьдарч болдоггүй л юм байх даа.
chi yamar teneg dyrak be?/.....hen ni haanaas ehelsen be?...geed yuch ynsdaggyi ergyuy teleg sib?.....
Украины сахүүжилтыг зогсоохоор арабуудын оросууд хатгасаныг германы нууц алба тогтоосон.
Халтар хамас хэрзгэр хезболла гэсэн нөхдүүд бас л “”””эх орончид”””гэсэн нэр зүүдэг л байхдаа,,,,оюун ухаанаараа ялан дийлээчээ,,,,БӨГСПУТИНЫ хатгаасаар,,,еврейн хэдэн хүүхэд хөгшид алж хядаад л,,, барьцаалаад л,,,шангаа хүртэж,,,,, алуулаад л хядуулаад л,,,бөгсөө ороосон балаг тариад байх шиг л санагдах юмдаа,,,за,,, мэдэхгүй ээ,,,мэдэхгүй,,,,бөгспутин шиг тэнэг пязда л лав энэ бөөрөнхий дээр байхгүй нь үнэн юмдаг,,,,,
Фашист Путины ятгалгаа хатгалгаагаар өөрсдөө эхэлж дайн өдүүлчээд шангаа хүртэж бгаа улс даа !
Оросууд шургаад зэвсэг ,сургагч нараа явуулаад сүйрч бна .Мууг дагавал ,,,,,сүйрэл.Хаана иванууд бна тэнд дайн, хямрал ,хоцрогдол .