Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Тайланд улсын Район хотноо зохиогдох билээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарсан бөгөөд энэ сарын 28-нд байхаар тогтжээ.
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны XXXIII олимпын наадам ирэх долдугаар сарын 26-нд Францын нийслэл Парис хотноо хөшгөө нээнэ.
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа хүндийн өргөлтийн тамирчин О.Төгс-Эрдэнийг онцолж байна. Тэрбээр саяхан болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн тамирчин гэдгээ дахин баталсан билээ.
Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд Х.Хатанбаатар 325 даралт (25 үе), түүний шавь С.Чингим 276 даралт (23 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд болжээ.
Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө нь есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байв.
Парисын Олимпын наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх бүх 12 баг шалгарсан тухай Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ өнөө өглөө мэдэгдлээ.
Португалын шигшээ баг ба Саудын Арабын “Аль-Наср” клубын довтлогч Криштиану Роналду өнгөрсөн 2023 онд дэлхийн хамгийн их орлоготой тамирчнаар тодорчээ.
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасан болзол хангасан уяач, шагайн харваачдад улсын цол олголоо.
МҮОХ-ны удирдлагууд "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, мэргэжлийн сүмогийн 70 дахь Их аварга Д.Бямбадорж болон тус сургуулийн биеийн тамирын багш нарыг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Пара спортын холбоодын багш, дасгалжуулагч, тамирчдын мэдлэг дээшлүүлэх сургалт Спортын төв ордны А зааланд боллоо. Сургалтаар пара спортын холбоодын дасгалжуулагч, тамирчдын мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг МҮПХ, САУЭШТ хамтран зохион байгуулсан юм.
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд 128 бөх авхаалж самбаа, уран мэх сорин барилдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Хадбаатарын Мягмарсүрэн үзүүрлэв
“Парис-2024” зуны олимп, “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монголын баг тамирчдын хувцас хэрэглэл, бусад асуудалд зохион байгуулалтын шинэ арга хэмжээ хийхтэй холбогдуулан санамж бичигт өөрчлөлт оруулсан. Тус хамтран ажиллах санамж бичигт БТСУХ-ны дарга О.Баттулга болон МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах тэмцээний цэрэгжлийн гимнастикийн модон моринд малгай тавьж харайх төрөлд энэ жил түүхэн амжилт бүртгэгдэж, спорт сонирхогчдын бахархлыг төрүүлсэн үйл явдал тохиолоо.