Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн захирал Ольга Жумаеваг энэ сарын 10-нд хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
БЭЭЖИН, 2024 оны гуравдугаар сарын 12 /Xinhua/. Хятад улс өнгөрсөн онд мод тарих, ойжуулах ажлаа эрчимжүүлж, 3.998 сая га талбайд мод тарьсныг өнөөдөр танилцууллаа.
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна.
Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээ хүндрэлтэй хэвээр байна. ХАМАС-ын Улс төрийн газрын тэргүүн Исмаил Хание гал зогсоох хэлэлцээрийн талаар ХАМАС-аас санал болгож байгаа 5 болзлыг дурьдаж, "гал зогсоох хэлэлцээрт манай байр суурь нээлттэй" гэж 3-р сарын 10-ны өдөр мэдэгдэв.
Украинд эхлүүлсэн Оросын дайн дэлхийн зэвсгийн худалдаанд ихээхэн нөлөөлж байгааг дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэнгийн (SIPRI) жил тутмын тайлан харууллаа.
Хоёрдугаар сарын хэрэглээний үнийн индекс, үйлдвэрлэгчдийн үнийн индекс гарчээ
Хятадын Төмөр замын үндэсний группээс мэдээлснээр, энэ оны 1-2-р сард Хятад-Европын чиглэлд нийт 2928 галт тэрэг зорчиж, 317 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс тус тус 9%, 10%-р өссөн байна
ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны гуравдугаар сарын 11 /CNN/. Америкийн кино урлагийн академийн “Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Dolby” театрт боллоо. Энэ удаагийн наадмыг комедиан Жимми Киммел хөтлөн явууллаа.
ДУБЛИН, 2024 оны гуравдугаар сарын 11 /Irish Times/. Ирландчууд жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх, гэр бүлийн тухай ойлголтыг өргөжүүлэх талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжээгүй байна.
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зохион байгууллаа.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс сулран, 0 хэм рүү орж дулаарч байгаа тул нийслэл, дүүргийн хэмжээнд шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байна.
БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ.
“Зуд ба Ядуурал” сэдвээр NTV-гийн дугуй ширээний ярилцлагад оролцохдоо Төв аймгийн Баянхангай сумын засаг дарга С.Баярмаа ингэж ярьдаг юм:–Насаараа мал малласан малчин насны бөгсөнд харамсан ярьж байна. Хэдэн малтай ноцолдоод 40 жил боллоо. Байгаагаас 5 ханатай гэр, хэдэн мал, яахав үр хүүхдийнхээ сургалтын мөнгийг төлсөн, эцсийн бүлэгт мал дагаад хорт хавдартай, мал маллаж олсон бүх мөнгөө эмчилгээнд өгөөд даший шог–гэх маягтай. Яг үг өгүүлбэрийг буулгахгүйгээр иймэрхүү зүйл ярьсан даа.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцэж байна.
БЕРЛИН, 2024 оны гуравдугаар сарын 7 /Anadolu/. Германд болох Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн /ЕВРО-2024/ эхлэхэд 100 хоног үлдлээ. ЕВРО-2024 тэмцээн Мюнхен хотын Allianz Arena цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 14-нд Герман, Шотландын багуудын тоглолтоор эхэлнэ. Зохион байгуулагч орны хувьд Герман автоматаар тэмцээнд оролцох эрхээ авсан юм.