Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна.
Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн.
Хятад судлаач хоёр эрхмийн ярилцлага № 1
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын Эзэнт гүрний өв: Бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-23-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулагдаж байна.
Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актаар тухайн компанийн орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж байсан өөртөө үйлчлэх угаалгын газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.
"Монгол ертөнцийн гурав" номноос: ГУРВАН АРВИДВААС 1
ПРЕТОРИ, 2024 оны наймдугаар сарын 22 /ВВС/. Өмнөд Африкийн нэгэн амьтны хүрээлэнд 40 жилийн турш торны цаана хоригдож байсан Чарли гэдэг нэртэй заан торноосоо суллагджээ.
Голомт банк иргэд, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд банкны үйлчилгээнээс гадна лизингийн үйлчилгээг харилцагчдадаа давхар хүргэж эхэлсэн бөгөөд Голомт банкны анхны лизингийн төв өнөөдөр нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
СХД-ийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад борооны ус зайлуулах шугам угсралтын ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус ажил 60 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хашаа арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна. Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна. Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгуулжээ.
2022 онд ХУД-ийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль болон 300 ортой цэцэрлэг барьж эхэлсэн. Гэвч дэд бүтцийн асуудлаас үүдэн барилгын ажил удааширч, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.
Сонгинохайрхан дүүрэг 20, 32 хороо, Авто худалдааны уулзвараас баруун аймаг салдаг тойрог болон "Энхжин" худалдааны төвөөс "Номин" агуулах хүртэл авто замыг тус тус наймдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 21 /CNBC/. Америкийн алдарт дуучин Бейонсе LVMH компанийн Moët Hennessy брэндтэй хамтран шинэ виски худалдаанд гаргаснаар тансаг зэрэглэлийн согтууруулах ундааны бизнест хөл тавьж байна.
Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэнэ.