Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.
Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Садыр Жапаров “Ынтымак Ордо” төрийн ордонд албан ёсоор угтан авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Төр засаг шийдвэр гаргаад наадмаар нийтээр нь олон хоног амраалаа. Наадмын дараа намар гэдэг. Улигт бус үнэн үг. Уул нь намрын ажил өвлийн бэлтгэл гээд санаа зовж, завгүй байдаг цаг. Найр наадмууд дуусаагүй үргэлжилж байна. Гэхдээ энэ зуурт улс төр бол амарсангүй. Үйл явдал ихээхэн арвинтай өрнөж өнжлөө.
Монгол улс 300 жилийн турш өөрийн бие даасан төргүй явж ирлээ. Манжийн үед ч, Зөвлөлтийн үед ч ерөнхийдөө тусгаар байсан. Энд монгол хүмүүс л хувь хувьдаа бие даан хонио хариулж явсан. Харин төр, төрийн бодлого нь хилийн чанадаас удирдагддаг байв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК бол нүүрсний хулгайн гол обьект гэгддэг. Тиймээс, 2022 оны сүүлчээр нүүрсний хулгай босож ирэх үед Засгийн газар тус компанид анх зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож байв. Түүнээс хойш онцгой дэглэмийг гурван ч удаа сунгасан байдаг. Тухайн үед Засгийн газраас “...Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, ослоос сэргийлэх дүрэм журмыг нарийвчлан тогтоож, зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэх, Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болголоо” гэж мэдээлж байв. Онцгой дэглэм тогтоосон шалтгаан нь гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Бишкек хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.
“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" зуслангийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан, шаардлагатай эмчилгээ хийж байна. Мөн тус зуслангийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.
Цөмрөлт гэдгийг англиар challenge гэж дүйцүүлэх гээд мэрийгээд яваа нэгэн. Сорилт гэх нь жулдаад гэх үү дээ. Японы Цог жавхлант эзэн хааны Төрийн айлчлалыг би яг тэгж нэрлэж сошиалд бичсэн. ТВ-ээр ч тэгж ярьсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн анхны айлчлал өндөрлөлөө.
“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар улсын наадмын түрүү соёолонгийн уясан эзэн, унасан хүүхдэд хүндэтгэл үзүүлж, дахин олон айраг, түрүү хүртэж, наадамчин олноо баярлуулахыг ерөөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако болон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочиллоо.