Ерөнхий сайд Г.Занданшатар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд бүртгэлтэй донор бөгөөд тус төв донорынх нь хувьд урилга хүргүүлсний дагуу өнөөдөр (2026.01.02) “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т зориулсан үйл ажиллагаанд оролцов. Манай улс 10 дахь жилдээ нэгдүгээр сарын 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Г.Занданшатар: Нэг донорын хандивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Бусдад цусаа бэлэглэх бол хүний орчлонгийн хамгийн хүнлэг энэрэнгүй буянт үйлс юм. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв 1963 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гурван суурин төв болон явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Доноруудын хандивласан цусаар улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гэсэн ангиллаар 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлдэг. Орон нутагт 27 салбар төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг юм байна.
Тус төвд өдөрт дунджаар 150-200 донор цус хандивладаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй 180 мянга гаруй донор бий. Тэдний 46 мянга гаруй нь цусаа тогтмол хандивладаг юм байна. Бүртгэлтэй доноруудын 47.5 хувийг 25-44 насныхан эзэлж байна. Нийт донорын 54 хувь нь эрэгтэйчүүд. Доноруудыг цусны бүлэг тус бүрээр нь авч үзвэл 40 хувь нь нэгдүгээр бүлгийн, 23 хувь нь хоёрдугаар бүлгийн, 30 хувь нь гуравдугаар бүлгийн, 7 хувь нь дөрөвдүгээр бүлгийн цусны донор байна.
Бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж нөөцийн хугацаа харилцан адилгүй байдаг. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 36-42 хоногийн хугацаатай хадгалах тул тайван үеийн 14 хоногийн нөөц бүрдүүлдэг. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалах хугацаатай. Харин ялтаст эсийн бүтээгдэхүүнийг тав хоногоос дээш хадгалж болохгүй тул нөөц бүрдүүлэх боломжгүй. Тиймээс захиалгын дагуу шууд нийлүүлж байна.
Цус цуглуулах хэмжээ 2014 онд 24 мянган нэгж (1 нэгж нь 250-400 грамм) байсан бол 2024 онд 45 мянган нэгж болж 75 хувиар өсчээ. Цуглуулсан цусны 97 хувь нь шинжилгээгээр чанарын шаардлага хангаж тэнцдэг ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад энэ хувь хэмжээ буурдаг юм байна. Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 47 мянган нэгж байсан бол 2024 онд 85 мянган нэгж болж, 44 хувиар өссөн байна.
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл9
авах болохоороо ард тумэн !
Хүрэлсүх , Занданшатар , Анандбазар, Нямбаатар нар Богд уулыг хувьдаа өмчилж авсан байна. Өмхий хар малууд аа
Өлөн цэлмүүн цусгүй болж байгаа иргэд - юун ханвив , логикгүй юм бүү ярь - толгойгоо ажиллуул , Занданшатар аа . Дундаж давхаргаа алдвал , цусаа хандилах байтугаа , танар ч авлигаа алдана ...
Тэсч үлдэх гэж ёстой алиатаж байнаа. Улс орон сүйрч байгааг, ард түмэн туйлдаж хоосорсныг олж харахгүй байна уу??? Эцэс төгсгөл гэж бий шүү!!!
Монголын ард түмнийг цусыг хувалзлан сорогч МАН -ын бүдүүн данжаадууд өөрсдөө цусаа өгцгөө..
Бүх төрлийн татварыг тултал нь нэмж ард түмний амьдралыг тартагт нь тулгаж гуйлгачин болгоод өөрсдөө ууж идэж байгаа МАН-ын хулгайч хувалзууд өөрсдөө цусаа өгчгөө . Түй МАЙ, Гахай минь
Докторант Э.Бат-Эрдэнэ: Дэлхийн хотууд AI хяналтын систем нэвтрүүлэхээс өмнө заавал дараах 3 зүйлийг эхэлж шийддэг: 1️⃣ Стандарт, замын сүлжээ – тэмдэг, шугам, уулзвар, саадгүй нэвтрэх замын өргөн сүлжээ 2️⃣ Хангалттай зогсоол – дүрэм зөрчихөөс өөр сонголтгүй байдал үүсгэдэггүй 3️⃣ Чадахуйц нийтийн тээвэр – машин унахгүй байж болох бодит нөхцөл бүрдүүлдэг(метро, трамвай, дугуйн зам, богино зайн тээврийн бусад хэрэгсэлүүд). ЭНЭ ГУРАВ БАЙХГҮЙ БОЛ AI ТОРГУУЛЬ ХЭЗЭЭ Ч АШИГЛАДАГГҮЙ
Хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй л хүн юм байна даа. Ийм мундаг сүрхий хүн юм байна гэж санасангүй Ямар ч л байсан эрүүл , цэвэр хүн юм байна даа энэ ерөнхий сайд. Олон хүний амь насыг аварч туслаарай
Зандангахай өөрөө өөрийгөө магтаж бичдэг болж. Нян Бао Тао данжаад вьетнамуудад мөнгө төлж өөрийгөө магтуулж зүрх даруулдаг шиг.