МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 8 /VOA/. Украины цэргүүд Оросын Курск мужид “томоохон хэмжээний өдөөн хатгалга” явуулсан ба байлдааны цар хүрээ тодорхойгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Хятад, Египетийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярьжээ
МАНИЛА, 2024 оны наймдугаар сарын 7 /VOA/. Филиппин, АНУ, Канад, Австралийн цэргийнхэн тэнгис, агаарын цэргийн хоёр өдрийн хамтарсан сургуулилалтыг лхагва гарагт хийж эхэлжээ.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 7-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дэд даргаар томилжээ.
ГАЗЫН ЗУРВАС, 2024 оны наймдугаар сарын 7 /CBS/. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израилын эсрэг халдлагыг зохион байгуулагч Яхья Синварыг шинэ удирдагчаараа сонгосон тухайгаа Палестины ХАМАС бүлэглэл мягмар гарагт мэдэгджээ.
ДАКА, 2024 оны наймдугаар сарын 7 /DW/. Нобелийн Энх тайвны шагналт Мухаммад Юнус Бангладешийн түр засгийн газрыг тэргүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Мохаммад Шахабуддины ажлын алба мэдэгджээ. Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина даваа гарагт албан тушаалаасаа огцорсон юм.
Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Засгийн Газар байгуулаад буй билээ. Нэгэнт ажлаа эхэлсэн Хамтарсан Засгийн Газрын гэрээг боловсруулах ажил ч шувтарч, өнөөдөр Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 7 /BBC/. Камала Харрис Миннесота муж улсын захирагч Тим Уолзыг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр сонгожээ. Т.Уолз дунд сургуулийн багш, Конгрессын гишүүнээр ажиллаж байсан юм.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-аар нам, эвсэл 2024 оны 8 дугаар сарын 12-оос өмнө сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.
Энэ онд ипотекийн зээлд 700 орчим тэрбум төгрөгийг гаргахаар Монголбанк болон арилжааны банк хооронд тохироод байсан. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар энэ жил уул уурхайн үр өгөөжөөс орж ирж буй орлоготой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас 500 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэртээ нэмэх байдлаар Монголбанк руу шилжүүлсэн. Ингэснээр нийт зээл хүссэн иргэдийн 60 орчим хувийг бүрэн шийдэх боломжтой болсон.
ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 6 /NHK/. Японы Хирошима хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш яг 79 жил өнгөрч байна. Атомын бөмбөгдөлтийн уршгаар амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол өнөө өглөө Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд болов.
ДАКА, 2024 оны наймдугаар сарын 6 /CNN/. Бангладеш даяар засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал олон долоо хоногийн турш өрнөсний эцэст Өмнөд Азийн энэ улсын Ерөнхий сайд Шейх Хасина огцорлоо. Жагсагчид нийслэл Дака хот дахь Ерөнхий сайдын ордон руу дайран орсны дараа Бангладешийн армийн командлагч, генерал Вакер-уз-Заман ийнхүү мэдэгджээ.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ.