Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дэд даргаар томилжээ.
Б.Батцэцэг нь
- 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг
- 2014-2015 онд “University of Melburne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт 2014оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн
Тэрээр
- 2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт
- 2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга
- 2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт
- 2021-2022 оны есдүгээр сараас Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх
- 2022 оны есдүгээр сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан юм байна.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл4
Хог гэж, мэргэжилдээ сайн бус энд тэнд хаа хамаагүй мэргэжлийн ажил хийжээ. Хууль эрх зүй гэдэг бүгдийг мэдэхгүй тэнэгийн сонгох мэргэжил шиг харагдана.
uchiraliin samraa yvj bn uu ?
???
oyutolgoin taviul uu