ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 7 /BBC/. Камала Харрис Миннесота муж улсын захирагч Тим Уолзыг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр сонгожээ. Т.Уолз дунд сургуулийн багш, Конгрессын гишүүнээр ажиллаж байсан юм.
К.Харрис нийгмийн сүлжээний хуудсандаа түүний талаар бичихдээ “дундаж давхаргын өрх гэр бүлүүдийн төлөө тэмцэх гэсэн итгэл үнэмшил нь гүн гүнзгий байсан учраас өрсөлдөөнөөс онцгойрсон" гэсэн байна.
Харин Дональд Трампын сонгуулийн штабын зүгээс 60 настай Т.Уолзыг “аюултай либерал хэт даврагч” хэмээн мэдэгджээ. Түүнийг орон нутгийн болон ажилчин ангийн сонгогчид, ялангуяа АНУ-ын баруун нутгийн муж улсуудад ялалт байгуулж чадах хүн гэж үзэж байна. Т.Уолз К.Харристай хамт мягмар гарагт Пенсильвани муж улсын Филадельфи хотод болох сонгуулийн кампанит ажлын цуглаанд оролцох бөгөөд үүний дараа сонгуулийн дүн хаашаа ч холбирч болзошгүй бусад муж улсад очих тав хоногийн аяллаа эхлүүлнэ.
Тэд мөн энэ сарын сүүлчээр буюу наймдугаар сарын 19-22-нд Чикагод болох Ардчилсан намын их хуралд оролцон үг хэлэх бөгөөд энэ үеэр Харрис, Уолз нарыг сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор зарлах ажээ. Т.Уолз өмнө нь хэлэхдээ, Ардчилсан намаас нэр дэвших нь “бүхий л амьдралынх нь нэр төрийн хэрэг” гэж байлаа.
К.Харрис даваа гарагт дууссан цахим санал хураалтаар ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших нь албан ёсоор тодорхой болжээ. Тэд 11 дүгээр сарын 5-нд болох бүх нийтийн сонгуульд Дональд Трамп болон түүний хамтрагч Охайгийн сенатч Ж.Д.Вэнс нартай өрсөлдөх юм. Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр, К.Харрис дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнийг мягмар гаргийн өглөө хүртэл шийдэж чадаагүй байв. Түүний сонгуулийн штаб сүүлийн хоёр долоо хоногт 10 орчим хүнийг судалсан юм.
К.Харрис шийдвэрийнхээ талаар зарлахдаа Т.Уолзын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаад “муж улсын захирагч, дасгалжуулагч, багш, ахмад дайчны хувьд тэрбээр өөрийнхтэйгээ адил ажил эрхлэгч гэр бүлүүдийн төлөө зүтгэнэ” хэмээн бичжээ.
“Бид гайхалтай түншлэлийг бий болгох гэж байна. Ялах магадлал багатай тал гэж санагдуулахаар үйл хэргээ эхлүүлж байгаа хэдий ч бид энэ сонгуульд хамтдаа ялалт байгуулж чадна гэдэгт итгэж байна” гэж К.Харрис мэдэгдсэн байна. Т.Уолз сонгон шалгаруулалтын явцад ажилчдыг дэмжих бүлгүүд ба намынхаа дэвшилтэт жигүүрээс ихээхэн дэмжлэг авчээ.
Тэрбээр мөн Д.Трамп, Ж.Д.Вэнс болон “Америкийг дахин агуу болгоё” уриаг дэмжигч бүгд найрамдахчуудыг “этгээд хачин” гэж тодорхойлсон явдал нь олны анхаарлыг татсан байна. Ийм тодорхойлолтыг хожим нь К.Харрис зэрэг Ардчилсан намын хэд хэдэн төлөөлөгч ашиглажээ.
Харин Д.Трамп саяхан мэдэгдэл хийхдээ “тэд бол хачин жигтэй хүмүүс” хэмээн хариуг нь барьсан байна. Сонгон шалгаруулалтын явцад ойр ажилласан нэгэн эх сурвалж ВВС телевизэд мэдээлэхдээ, Т.Уолз удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлага, амжилтаараа сонгогдсон гэсэн байна. Түүнчлэн бусад хүчин зүйлийг дурдвал, анхаарал татахуйц намтар, Д.Трамп, Ж.Д.Вэнс нарын эсрэг хүчтэй нэр дэвшигч байх чадвар, дэд ерөнхийлөгчтэй нягт харилцаа холбоотой байсан зэрэг нь нөлөөлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл9
Олон улсын хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгээр дамжуулан дэлхийн хэмжээнд санал асуулга явуулсан байна. Санал асуулгад оролцсон хүмүүс АНУ урт хугацааны турш ардчиллын сэдвээр бусад оронд дарамт шахалт үзүүлж, хувийн ашиг хүртэн, олон улсын нийгмийг хагалан бутаргаж, сөргөлдүүлж буй үйл ажиллагаанд нь дургүйцэж буйгаа илэрхийлжээ. АНУ ардчиллаа сурталчлаад байдаг нь ноёрхлын шинж чанараа харуулав. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 71 хувь нь АНУ ардчиллын нэрээр бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, дарамт шахалт өгөх муу үйлдэлтэй хэмээн шүүмжилж, 62.3 хувь нь хориг, эдийн засгийн албадлагын арга хэмжээ авдаг АНУ-ын ноёрхлын үйл ажиллагаанд маш их дургүйцэж буйгаа илэрхийлжээ.Санал асуулгад оролцогчдын 68 хувь нь АНУ хилийн чанадад “Өнгөт хувьсгал” сурталчилж байдагт сэтгэл түгшиж байна гэсэн бөгөөд 65.8 хувь нь түрэмгийлэл зэрэг замаар бусад орны улс төрийн тогтолцоог өөрчлөхөөр албадаж буйд хатуу эсэргүүцэл илэрхийлжээ.
Энэ хүрээлэн чинь хятадын байгуулсан “””””шинэ эрин олон улсын хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэн”” нэртэй,,,хятадын төв телевиз болон бүх хятадын ардын их сургууль хамтран байгуулсан байгууллага шүүдээ,,,би мэдийшдээ,,,,,чи местний орос суурин хятадын эрлийзшдээ,,,би мэдийшдээ,,,,
“Ардчиллын цамхаг” дэлхий нийтийн шүүмжлэлд өртөж байна. Санал асуулгад оролцогчдын 84.3 хувь нь ардчилал харилцан адилгүй хэлбэрээр оршдог гэж үзсэн бөгөөд 84.8 хувь нь улс орнууд түүх соёл, үндсэн байдалдаа суурилан улс төрийн тогтолцоогоо сонгох ёстой гэжээ. 80.3 хувь нь олон төрлийн соёл иргэншлийн идэвхтэй үүргийг үнэлж, 79.5 хувь нь АНУ ардчиллын нэрээр дэлхий нийтэд ноёрхлын үйл ажиллагаа явуулах оролдлого хийж буйг эсэргүүцэв. 86.8 хувь нь АНУ бусад оронтой харилцахдаа харилцан хүндэтгэхийг уриалжээ.
Жо өвгөн өөрийг нь дэдэд дэвшүүлнэ гэж горьдож байсан ш дэ ! Одоо гомдож байгаа да !
АМЕРИК 1989 ОНД УРД ХӨРШИД АРДЧИЛАЛ НЭРЭЭР ӨНГӨТ ХУВЬСГАЛ ХИЙХ ГЭЖ БАЙСНЫГ ХЯТАДЫН ТӨР НЯЦЛАН НАМ ДАРСАН БАЙДАГ. ХЭРЭВ ТЭНД АРДЧИЛАЛ БОЛСОН БОЛ МОНГОЛ 30 ЖИЛ ДАМПУУРСАН ШИГ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БОЛЖ ӨНӨӨДРИЙН ХҮЧИРХЭГ ХЯТАД БАЙХГҮЙ БАЙХ БАЙЛАА. 1989 он. Шанхайн оюутнууд тархиа угаалган төрийн эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцохоор Бээжин Тяньанмэнийг зорин ачаа тээшний тавиур дээр гартлаа зайгүй чихэлдэн шөнө туж эрх чөлөө, үлгэрт гардаг ардчиллын талаар ярилцан яваа нь энэ. Энэ үймээнийг Хятадын төр зоригтой нам дарсан. 1989 оны 6 сарын 4 үүрээр эдний цус Тяньанмэний талбайг угаасан. Энэ гадны турхирсан өнгөт хувьсгалыг шийдэмгий нам дарж байж Хятад өнөөдрийн түвшинд хөгжиж чадсан байдаг.
Хятадын төрийг хэн эзлэн суух нь тэдний асуудал юм. Гэвч хятадын гадаад бодлого нь хажуу хөршдөө сайн биш. Америк нэг өдөр бодлогоор хятадыг захирна.
БРИКС-ын төлөвлөгөө. Өнгөрсөн Даваа гаригт дэлхийн санхүүгийн бирж чичирч, энэ нь Азиас эхэлж, дэлхий нийтийг хамарсан. Нийт 2,51 их наяд ам долларын алдагдал хүлээсэн бөгөөд энэ мөнгөөр ЕХ-ны бараг хүн тус бүрт 15 мянган долларын жижиг машин авах боломжтой юм. Энэ их хөрөнгийг хоромхон зуур алджээ. Үүний учир шалтгаан нь АНУ машин үйлдвэрлэл, хүнсний бараа, бусад бүтээгдэхүүнийг үйлдвэлэж, экспортод гаргадаг байсан бол өнөөгийн ЗГ гадаадаас импортлодог болсон. 35 их наяд долларын өрөнд орж, их хэмжээний долларыг хэвлэдэг болсноор эдийн засгийн хямрал нүүлэх нь тодорхой байсан. АНУ 20% ийн зах зээлийн уналтанд орох ойрхон байгаа бөгөөд хөрөнгө оруулагчыг бэлтгэлтэй байхыг дэлхийн эдийн засагч, санхүүчид уриалж байна. Зээлийн хүү сүүлийн 23 жилийн дээд түвшинд хэвээр байгаа тул хөрөнгийн зах зээлийг сандаргаж байна. АНУ-д удахгүй болох хямралын талаар мэргэжилтнүүд санаа зовж байна. БРИКС-ын орнууд дэлхийн санхүүг барууны орнуудаас салгахын тулд тууштай ажиллаж байна.Удахгүй БРИКС-ын
За,,,битгий,,,,хуцаад бай,,,,
Энэтхэг гаралтай эмэгтэй мөн сагсуурч байна даа.