Чехийн барууны популист гурван намын удирдагчид эрх барих эвсэл байгуулснаа даваа гарагт мэдэгджээ. Ийнхүү эвсэл байгуулсны гол зорилгыг "бие даасан үндэстнүүдийн бат холбоо” бүхий “шинэ Европ”-ыг бий болгох гэж тодорхойлсон байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригезийг эх орондоо бүр мөсөн буцаж буйтай нь холбогдуулж энэ сарын 4-нд хүлээн авч уулзав.
Монгол Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргав.
Бослогын хэргээр шалгагдаж буй Перугийн Ерөнхий сайд асан Бетси Чавест орогнол олгож байгаатай холбогдуулан Мексиктэй дипломат харилцаагаа тасалж буйгаа Перугийн Засгийн газар даваа гарагт мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ан Гю Бак болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар хоёр Солонгосыг тусгаарлаж буй цэрэггүй бүсэд даваа гарагт очжээ.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ.
Тэнгэр хангай жам ёсоор хүйтэрч, улс төр жам бусаар халсан өдрүүд үргэлжилж байна. Эхэндээ “…Ердөө л нэг намын даргын сонгууль” хэмээн харж байсан. Энэ эндүүрэл байжээ. Тусгаар тогтнолын ордонд болсон МАН-ын даргын сонгуулиас эхтэй улс төрийн үл ойлголцол Төрийн ордон руу “нүүж” ороод төрийг самрах шахав. Бараг самарчихав уу яав, мэдэхгүй юм. Дээгүүрээ ч доогуураа ч яасныг хэлж мэдэх хүн алга байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр / 2025.11.03/-ийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс 2 сая 800 мянган төгрөг болгох, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 15 хувиар, ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа.
Ерөнхийлөгчийн ба парламентын сонгуулиуд болсны дараа Танзани улсад улс төрийн нөхцөл байдал эрс хурцдаж буйд маш ихээр түгшиж байгаагаа Европын Холбоо илэрхийлжээ.
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Нигерид христийн шашинтнуудыг олноор нь хөнөөж буй явдлыг таслан зогсоохын тулд Баруун Африкийн тус улсад АНУ-ын цэргүүдийг илгээх эсвэл агаарын цохилт өгч магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгджээ.
Өнөөдөр УИХ-ын гишүүдийн тоо 126 болсон нь парламентын бүтээмжид бодит нэмэр оруулж чадаж байна уу гэдэг асуулт гарч байна. Харамсалтай нь, гишүүдийн олонхи нь бодит ажил хийх чадамж хомс байгаа. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог буцааж 76 болговол парламентын ажилд эерэг өөрчлөлт гарах боломжтой.
"ОПЕК+" бүлгийн орнууд ирэх оны эхний улиралд олборлолтоо нэмэгдүүлэхээ түр зогсоохоор шийдвэрлэсэн нь нийлүүлэлтийн илүүдэл үүсэх вий гэсэн болгоомжлолыг намжааснаар газрын тосны үнэ өнөө өглөөний арилжааны явцад өсжээ.
Монголын Засгийн газар Хувь нийлүүлэгчдийн гэрээг Британийн Виржинийн Арлууд гэх хаягт байрлах Айвенхоу Оюу толгой (БиВиАй), Нидерланд гэх хаягт байрлах Оюу толгой Нидерланд (Би.Ви) цаашид(ОТН) гэх оффшор компаниудтай байгуулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.01/ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй “Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай газар дээр нь танилцлаа.