Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний долоо хоногийн үеэр Умард Македон Улсын Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Тимчо Муцунски-тэй 2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал өнгөрсөн 5-р сард Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатарыг огцруулсан билээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бүгд Найрамдах Хаити Улсын Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме-тэй уулзав.
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 09 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ.
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар /2026.09.22/ томилж, батламжиллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Соёлын төв өргөөнд ахмадуудтай уулзаж /2026.09.22/ Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
“Сахил хүртээд шал дордов” гэгчээр ард түмний төлөөллийн эрхийг хангана, олон намын тогтолцоотой болсноор нэг намын дарангуйллаас гарна, парламентын нэр хүнд өснө хэмээж холимог тогтолцоог оруулж ирсэн парламент сэхэл авахаасаа нэгэнт өнгөрч шившгийн хөндийдөө гацлаа. Намын даргын үзэмжээр оруулж ирдэг жагсаалт гэгч нь чухамдаа улс орны нийтлэг эрх ашгийн төлөөх том төслүүдийг хөдөлгөгч хүч бус томилсон эзэндээ хэлбэрлэлтгүй үйлчилдэг эрх ашгийн цулбуур болж, том сургууль төгссөн гэгдэх хэсэг бүлэг нь хулгай луйвар, хуудуутай үйлдлээ хайцаалахын төлөө Монгол төрийн үйл ажиллагааг тасралтгүй долоо хоног гацаалаа. Хуульзүйн сайдыг л томилох гэж гурав хонож буй тэднээс алсдаа ард түмний эрх ашгийг хамгаалах бодлого, шийдвэр гарна гэж хүлээгээд ч нэмэргүй болжээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.22/ Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон холбогдох албаныхантай уулзаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар санал солилцлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.22) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Өнөөгийн Европ дэлхийн II дайны өмнөх Европтой тун төстэй болж ирж байна гэх дүгнэлт мэр сэр харагдаx болж. Нацистууд Германд засгийн эрх авахын өмнөх тэр Герман төлөвшиж эхлэв үү гэх хардлага ч байна.
МАН-ын даргад Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар өрсөлдөхтэй зэрэгцэн УИХ дахь МАН-ын бүлэг 30:38-ын фракци гэж хуваагдсан билээ. Улмаар Засгийн газрыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах зэрэг үйл олон үйл явдал өрнөж, тэр хэрээрээ асар их зөрчил, тэмцэл ч болсон билээ.
УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ирцийн асуудал энэ долоо хоногт ч үргэлжилж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог УИХ-д танилцуулах ажиллагаа дахин хойшлов. Улмаар чуулганы ирц тойрсон асуудал МАН, АН-ын хоорондын улс төрийн маргаан төдийгүй эрх баригч намын дотоод сахилга, хариуцлагын асуудал болон өргөжиж, Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд хүртэл “УИХ-ын гишүүд чуулгандаа суу” гэсэн шаардлага тавьж эхэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл хийлээ.