Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергард нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Д.Амарбаясгалан МАН-д хэлтэс, газрын дарга, нарийн бичгийн Даргаар ажиллаж байхдаа харьцангуй олон нийттэй сайн харьцдаг, хүмүүсийн санаа бодлыг ихэд сонсдог залуу байсан. Гэвч сүүлийн жилүүдэд өөрийгөө ихэд үнэлэх болсон, авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, Үндсэн хууль илтэд зөрчсөн хуйвалдааныг удирдсан зэргээс нь харахад Д.Амарбаясгаланг "Та л МАН-ыг ялуулдаг" гэх тойрон хүрээлэгчид нь бүрэн "вакумжуулжээ".
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ойрх Дорнодод мөргөлдөөн үргэлжилж буйтай холбогдуулан тус улсын цорын ганц нисэх онгоц тээгч “Шарль де Голль” хөлөг онгоцыг Газрын Дундад тэнгист байрлуулах тушаал өгсөн гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
-ШХАБ-ын гишүүн орнууд Ойрхи Дорнодод өрнөж буй үйл явдал, мөн ЛБНИУ-ын нутаг дэвсгэрт өгч буй цэргийн цохилтод сэтгэл гүнээ түгшин байна. Хүч хэрэглэхийг зөвшөөрч болохгүй, оршиж буй зөрчлийг яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэл, бүх талуудын хууль ёсны эрх ашгийг харгалзан олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын Дүрмийн зарчмуудын дагуу энхийн арга замаар шийдвэрлэх хэрэгтэй хэмээн ШХАБ-ын гишүүн орнууд үзэж байна
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хойд Европын хамгийн эртний их сургуулиудын нэг Уппсалагийн их сургуульд зочилж, ректор Андерш Хагфелдтийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур, банкны салбарынхантай уулзав.
Иран улс Ормузын хоолойг хаасан бөгөөд уг хоолойгоор дамжин өнгөрөхийг оролдсон бүх хөлөг онгоц руу гал нээнэ гэж Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын командлагчийн зөвлөх Эбрахим Жабари мэдэгджээ.
Франц улс цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж, Европын холбоотон орнуудынхаа нутаг дэвсгэрт цөмийн тогтоон барих хүчнээ байрлуулахад бэлэн байгааг тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр буюу даваа гарагт мэдэгдлээ.
Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын цэргийн ажиллагаа өчигдөр буюу даваа гарагт улам өргөжиж, нөхцөл байдал хурцадсаар байна.
Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн /БХУТЗЗ/ 14 дэх удаагийн сонгуулийн Үндэсний хорооны товчооны 15 дугаар хурал даваа гарагт дуусжээ.
Ираны нутагт цэргийн цохилт өгсөнтэй холбогдуулан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас /ШХАБ/ мэдэгдэл гаргажээ.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байх үед АТГ-ын босго давсан улстөрчдийн эргэн ирэлт энэ хаврын улс төрийг нэлээд сонирхолтой болгож байна. Ер нь Монголын улс төрд ийм үзэгдэл байсаар ирсэн. АТГ-т дуудагдсан улстөрч улс төрөөс бүр мөсөн явдаггүй, харин түр “алга болдог”. Тэгээд цаг хугацаа өнгөрөхөд, хэрэг намжихад, олон нийтийн анхаарал сарнихад буцаад ирдэг.
АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган "The Diplomat" сэтгүүлд өгсөн тусгай ярилцлагадаа хоёр орны түншлэлийн ирээдүйн талаар дэлгэрэнгүй ярилаа.
АНУ-ын Тагнуулын Төв Газар /ТТГ/ сүүлийн хэдэн сар хиймэл дагуулын тусламжтайгаар Ираны удирдагч аятолла Али Хаменейгийн хөдөлгөөн бүрийг ажиглаж 2023 оны 2-р сарын 28-ны өдөр аятолла Хаменей өөрийнхөө ордонд Ираны төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийх болсныг мэджээ.