БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн дэмжигчдэдээ хандаж үг хэлэх үеэрээ сонгуульд ялснаа зарлажээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон-ыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера Да Силваг энэ сарын 5-нд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ТЕЛЬ-АВИВ, 2024 арваннэгдүгээр сарын 6 /BBC/. Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху албан тушаалаас нь огцруулжээ. Түүнийг огцруулах болсон шалтгааныг тэдний хооронд "итгэлцлийн хямрал" үүссэн гэж Ерөнхий сайдын ажлын алба мэдэгдсэн байна.
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төсөлд тусгасан зардал бизнес эрхлэгчдэд дарамт болох талаар өчигдөр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл хүргэсэн юм.
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /VOA/. Мягмар гарагт буюу өчигдөр АНУ-ын иргэд шинэ ерөнхийлөгчөө сонгож байх үед тус улсын хөрөнгийн зах зээл тэлж, эдийн засгийн байдал сайжирна гэсэн шинж тэмдгүүд ажиглагдлаа.
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /Reuters/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп найман муж улсад ялсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис гурван муж улс, Вашингтон хотод илүүрхсэн гэж Америкийн “Edison Research” судалгааны фирм мэдээллээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков Зөвлөлт Орос, Ардын Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ.
БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов.
Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан Монгол улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцжээ.
НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 5. /ТАСС/. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд АНУ даяар 60 дахь удаагийн бүх нийтийн сонгууль эхэлж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог өнөөдөр (2024.11.05) төрийн ордонд хүлээн авч уулзав.
ЖАКАРТА, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Индонез, Оросын тэнгисийн цэргийнхэн даваа гарагт Ява тэнгист хоёр улсын түүхэнд анх удаагаа хамтарсан цэргийн сургуулилалт хийж эхэлсэн тухай Индонезийн Тэнгисийн цэргийн хүчин мэдэгджээ.