МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төсөлд тусгасан зардал бизнес эрхлэгчдэд дарамт болох талаар өчигдөр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл хүргэсэн юм. Хэвлэлийн хуралд "Сүү" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, "Наран трейд" ХХК-ийн ерөнхий захирал Д.Удвал, "Урбанек" ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, "Жүр-үр" ХХК-ийн дэд захирал Б.Мөнхзул, "Барс" группийн ерөнхий захирал Ч.Амарбаатар, "Ард даатгал" ХК-ийн ТУЗ-ийн дарга О.Одбаяр, МҮХАҮТ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаа нарын аж ахуй нэгжүүдийн удирдлагууд оролцсон.
МҮХАҮТ-аас 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгасан эдийн засаг, бизнесийн чиглэлийн амлалтуудыг харьцуулан гаргаж, сонгуулиар ялж эрх барих нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгасан эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн явцыг тогтмол хянаж, шахаж ажиллахаа илэрхийлж байсан.
Тодруулбал, эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийг дэмжих олон сайхан амлалтаар УИХ-д хамгийн олон суудал авсан МАН, АН, ХҮН намууд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр Хамтарсан засгийн газар байгуулсан.
Харамсалтай нь МАН “Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулах”, АН “Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20%-р танах”, ХҮН “Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтлах” гэсэн амлалтаа орхиж, Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барьсан Монгол улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцож, оруулж иржээ. Энэ нь 2023 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 15.0 их наяд төгрөг буюу 68.8 хувиар, төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60.0 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.
Удирдах зөвлөлийн гишүүд хэлэхдээ "Монгол улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндөр тооцсон, төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ дараа, шалгуур, үр ашиг нь тодорхойгүй, төсвийн урсгал зардлыг оновчтой тооцоогүй, зарим урсгал зардлыг хэт өсгөсөн байна.
Төсвийн орлогын 87 хувийг буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон нь аж ахуйн нэгж, иргэд 2023 оноос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байна. Төсвийн хэт тэлэлт нь эдийн засаг дах төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумих үр дагавартай бөгөөд татвар, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүүгийн ихээхэн ачаалал, дарамт дор байгаа бизнес эрхлэгчдийн хувьд 2025 онд ирэх татварын ачааллыг тэсвэрлэхэд маш хүнд болно.
Иймд Монгол улсын төсвийн зарлагыг жилээс жилд нэмэгдүүлэн хэт тэлдэг байдлыг таслан зогсоох, эдийн засгийн өндөр өсөлттэй үед урсгал зардлыг нэмэх биш харин татварын ачааллыг бууруулах, эдийн засагт ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, эдийн засаг дах хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх болон нийгмийн халамжийн бодлогыг өөрчлөн халамжаас хөдөлмөрт шилжих чиглэлд эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэдэгдэж байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хариуцлагыг холбогдох байгууллага, албан тушаалтантай тооцох нөхцөл байдал үүсээд байгааг анхааруулъя" хэмээсэн юм. Улмаар бизнес эрхлэгчдийн төлөөллийн хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлах үйл явцыг анхааралтай ажиглаж, үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийлсэн билээ.
Энэ үеэр "Урбанек" ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав хэлэхдээ: " Өнөөдөр хүртэл Ерөнхий Сайд Ковидынхоо шокноос гараагүй байна. Монгол Улс дэлхийн 2-р дайны үед л төсвийнхөө 70 хувийг дайнд зарцуулж байсан. 10 их наядаар татварын орлого нэмэгдэнэ гэж байна. Татварын тоо хэмжээ нэмээгүй. Татвар нэмэгдэнэ гэдэг чинь биднийг илүү их боолчилно гэсэн үг. Тийм учраас бидний зэвүү хүрч, үүнийг хэлж байгаа юм шүү.
Хэрэв төсөв энэ чигээрээ батлагдвал Ерөнхий Сайдыг огцруулж болно. Бүр болохгүй бол татвараа төлөхгүй байх эрхтэй. Яагаад гэвэл бидний татвар нийгмийн сайн сайхны төлөө л үйлчлэх ёстой болохоос биш хэдэн эрх мэдэлтний дур зоргод үйлчлэх ёсгүй. Та бүхэн Хэнтийд сурвалжлагаар очоод тэр уулын мухарт 70 метрын гүнд байгаа Л.Оюун-Эрдэнийг эрхлүүлэх гэж босгосон хүүхдийн тоглоом шиг юмыг хардаа.
Тэнд хэдэн тэрбумыг уул уурхайн компаниудыг дарамталж авч, босгоод хүүхдийн тоглоом шиг юм босгосон. Энэ мэтчилэн эрх мэдэлтнүүдийг даврааж болохгүй. Ерөнхий сайд битгий хэл хаан ч огцордог юм. Татвар төлөгчдийн мөнгийг хязгааргүй эдэлж байгаа тохиолдолд татвар төлөгч нар, Монгол Улсын иргэд тэр хүнийг авч хаях бүрэн эрхтэй. Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг тэр Андлалын хөшөөг нэг босгоод, нэг нурааж байх үед нь л огцруулах ёстой байсан. Даанч бид дэндүү хүлцэнгүй, үхээнц ард түмэн. Төсвийн 2 тэрбум төгрөгөөр тоглож байхад нь энхрийлээд байлгаад байгаа нь бидний дэндүү дорой, коммунизмаасаа илүү айдастай байгааг харуулж байна" гэсэн юм.
С.Сарнай
Сэтгэгдэл36
Яаг зөв. Дэмжиж бн.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих яасан бэ хамгийн чухал дэмжлэг татваршдээ авилгатай тэмцэж улсаа босголдоо татвар аваад авсан татварыг нь авилгаар идээд байвал улс сөхрөнө
Neg muu cake hiideg kompani bas yu vee
Хэт улс төржих хэрэггүй, Нийгмийг үймээн самуунд автуулж эмх цэгцгүй байдалд оруулахаас өөр үр дүн өгдөггүйг бид олон удаа харсан,Улсын их хурал дээрээ сайн ярь,Тэгээд олонхын саналаар шийд,
Наад Их хурал чинь Даргын санал унавал дахиж санал хураагаад дэмжүүлдэг мафийн, даргад зориулсан шийдвэр гаргадаг зохион байгуулалтанд ороод төрийн эрхийг хууль бусаар хэрэгжүүлэгч байгууллага болоод удаж байгаа шүү.
хэмх нүдээ новшнуудыг
Үр ашиггүй хөрөнгө оруулалт урсгал зардлаа танаа
женк засгийг авч хаяхад бэлэн байгаа. гэхдээ түүнд алба өгч болохгүй.
Төсөв бол УИХ-ын асуудал. УИХ олон гишүүдтэй олон төлөөлтэй болсон. УИХ дээр шийдээд явах сайхан боломж бүрдсэн. Гудамжны улс төрөөс Монгол улс бүрмөсөн ангижрах цаг ирсэн. 30 жил гудамжинд улс төржлөө. Хүрсэн үр дүнгээ эргээд нэг хар.
МАН амлалтаа биелуулэх естой Тосвийн зардлыг 20 хувиар бууруулна гэж сонгогчдын саналыг авсан биз дээ Эс биелуулвэл засгийнтэрхийг хууран мэхэлж авсан болно шуу Олигархд уйлчилдэг засгаа нийт ард тумэнд уйлчилдэг болгож татварыгг бууруулаа МАН ы гишууд дэмжигчдээ Дарга нараа буу давруул
garuud 28 ond l iimerhuu bolgono geeel ,,,, bur mergeshsen shdee. 35 jil 1 niislelee ymar bolgow6 zam baitugai zogsool bhgui nogoo toordog baishin jorlon hot
ali ert ingehgui. danh heterhii muu chadahgui l ba shuu dee6 zomdoo tsag ywchlaaa
Эд нар дотроос Жүр үр ёстой яршиг л байна. Талхаа хэт хөөлттэй болгож том харагдуулж, олон үртэй талхаа жижигрүүлж, бусад зүйлсийнхээ хэмжээг мэдэгдэхүйц бага болгочихоод ҮНЭ -ээ өчнөөн нэмчихсэн. Жүр үр рүү зүглэхээ байсан. Бөөн хөөсөн гурил. Аарцтай, чийстэй торт урьдын амт байхгүй болсон. Үнэ нэмж, хэмжээг багасгах хүртэл зөвхөн танай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байлаа. Одоо дахиад нэмэх үү?
tsagaan hog but. unee nemnee
Дэмжиж бна Нэг л дур зоргоороо засаг бгаа.
Дэмжиж бна Нэг л дур зоргоороо засаг бгаа.
Одоо шууд Засгийг огцоруулах хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй. Эсвэл бүх хүн, аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байх хэрэгтэй, гүйцээ.
Дундад зууны үеийн хаант засагтай болоод удаж байгаа шүү
Өмнө нь 8 жил ган хийгээгүй нөхөд. ард нь хэн бна?
аж ахуйн нэгжүүд шдээ
demjeerei Mongolchuudaa
Энэ нэг мал Урбанекаа зараад хүмүүсийг шулаад ханахгүй бас юу юу гэнэ вэ??? Хэдэн ч удаа нэр дэвшлээ дээ. Чадалтай юм бол гишүүн болчихгүй яасан юм бэ??? Чамайг хүмүүс тоохгүй байхад яалгах гээд байдаг юм бол???
Хэний ч хараажаар энэ Засгийн газрын бодлого олон нийтийн эсрэг чиглээд байгаа юм биш үү. Хулгай луйвраа цэгцэл, буруутай эрх мэдэлтнүүддээ арга хэмжээ аваач гэж олон нийт шаардсаар байхад зориуд сөрсөн базаа гэгчээ хийгээд байна уу. Яаж байгаа юм.
Энэ ЕС - г горьдлоо - хүлээлээ - дэмжлээ - цөхөрлөө - худлаа сүрданзантдагийг нь мэдлээ - баталлаа - болоо ... Энэ УИХ -г Занданшатар бөөлжистэй нь хутгасан , Амарбаясгалан бөөлжис дээр нь хөрвөөдөг боллоо - МАН - ын бүлээс оруулсан санал унах бүрд ахин кноп даруулдаг болсон нь ҮХ - ийн НОЦТОЙ ЗӨРЧИЛ мөн ...
нүүрсээр явах ёстой байсныг явуулаагүйгээс улам даамжирч дордсноо улам дордуулж үргэжлүүлдэг юм байна. загвар болчихлоо.
нүүрсээр явах ёстой байсныг явуулаагүйгээс улам даамжирч дордсноо улам дордуулж үргэжлүүлдэг юм байна. загвар болчихлоо.
нүүрсээр явах ёстой байсныг явуулаагүйгээс улам даамжирч дордсноо улам дордуулж үргэжлүүлдэг юм байна. загвар болчихлоо.
Фүүк Данх нар Хятад улс хятад хүнийг дэмжсэн бодлого аль эртнээс явуулсаар ирсэнийг одоо мэдэцгээж байгаа юм уу
Данх Хүй Сю Жан ахдаа зориулж Сүнээгийн умдган хөшөө босгуулсныг малнууд та нар одоо мэдэж байгаа юм уу. Энэ умдган хөшөөнд та нар очиж мөргөсөн үү?
Хаана байдаг юм бэ? Очиж мөргөе.
Хулгай дээрэм .хуйвалдаа ныг улсын нууцад оруулчихаад.үнэн г хэлсэн хүнийг улсын нууц задалсан гэж хорьдог.улс монгол бсон
Энэ хүн шудрага,сайн эдийн засагч,хуульч хүн,дутагдалтай эвлэрдэггүй ёстойл лидер хүнд баймаар үзэл бодолтой,иргэдийн дунд ихээхэн нэр хүндтэй хүн шулуухан үнэнийг хэлж анааруулж байгааг сайшаан дэмжиж байна,амжилт.
Энэ хүн шудрага,сайн эдийн засагч,хуульч хүн,дутагдалтай эвлэрдэггүй ёстойл лидер хүнд баймаар үзэл бодолтой,иргэдийн дунд ихээхэн нэр хүндтэй хүн шулуухан үнэнийг хэлж анааруулж байгааг сайшаан дэмжиж байна,амжилт.
Лхагважыг бүрэн 100 хувь дэмжиж байна.
Lhagbajab gedeg etgeed zasagt ajiluulsangyi geed eseegee abch baigaa yum be dee?.....ene ter zasagiig ajiliig ni hiilguul!!!cham sig tenegyyd ni zailsan ni zeb!!!!emneh ter zasag chinii ajillaj baisan yees eereer ajillaj hyanalt salgalt hyrdtai arai hynii ynergyi bolood baina uu?ene chini l hynii dyrgyi hyrgedeg ertneesee bid hoorondoo toliholdoj irsen ene erenhii saidiig yhtelee hamgaalah hymyys baigaa suu!!!zasag toriin ajil bitgii bysniylah geed urialaad bai?.....chi eeroiiinhee zamaar zailaach!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Herbee zasag toe yimyyleh ajil hiilgehgyi zalhaah sanaa baibal bid ch temzene haraarai?...........................Nobsnyyd aa,zeb zam deer garch irchiheed odoo terh baidaldaa olon ylasiin harilzaand saitar orj hoorondiin holboo temchej baigaa ene orchind ta nar zasagiig ogzoryylah gebel bid ch hynii henii esreg temzehee medne?....................
Ингэж ил хэлж тэмцэх хэрэгтэй. Татвараа өгөхгүй байцгаая.