Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера Да Силваг энэ сарын 5-нд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд эрчимтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид харилцааны түвшнийг ахиулахад чиглэсэн замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэх, ялангуяа хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн ажиллахаа талууд нотлов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сүүлийн жилүүдэд харилцан хэрэгжсэн дээд, өндөр түвшний айлчлалуудаар тохиролцсон асуудлууд урагшилж, бодит үр дүн гарч байгаад баяртай байгаагаа тэмдэглэн хоёр талын хамтын зорилтыг урагшлуулахад Элчин сайдын хүч чармайлт, санаачилга чухал үүрэгтэйг онцолж, ажлын өндөр амжилт хүсэв. Мөн ирэх онд тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр, бодит үр дүнтэй тэмдэглэх асуудлаар ярилцав гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл1
Amjilt!!!