Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.

2026.02.11 14

АНУ-ын 200 орчим цэргийг Нигери рүү илгээнэ

АНУ-ын эрх баригчид 200 орчим цэргийн алба хаагчийг Нигери улс руу илгээхээр төлөвлөж байгаа тухай албаны эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ. Америкийн цэргүүд хэт давруу үзэлт лалын шашинтнуудтай тэмцэхэд нь Нигерийн армийн албан хаагчдыг сургаж бэлтгэх ажээ.

2026.02.11 1

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

2026.02.11 1

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монголын парламентын төлөөлөгчид өнөөдөр (2026.02.10) Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө.

2026.02.11 6

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

2026.02.11 8

АНУ, Азербайжаны Стратегийн түншлэлийн Хартийг баталжээ

АНУ ба Азербайжаны хоорондын Стратегийн түншлэлийн Хартид АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев нар өчигдөр Баку хотноо гарын үсэг зурлаа.

2026.02.11 4

Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.

2026.02.11 29

Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ

Баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үр дүн гарч эхэллээ.

2026.02.10 18

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

2026.02.10 12

Орос, Америкийн эдийн засгийн харилцааны ирээдүй бүрхэг байна гэв

Оросын тал АНУ-тай хамтран ажиллахад нээлттэй хэвээр байгаа боловч хоёр орны эдийн засгийн харилцаанд нааштай хэтийн төлөв харагдахгүй байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт "TV BRICS" мэдээллийн сүлжээнд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

2026.02.10 4

УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзлаа.

2026.02.10 9

Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ

Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын ял сонссон Канадын иргэний ялыг БНХАУ-ын Ардын дээд шүүхээс хүчингүй болгосон тухай “South China Morning Post” сонинд бичжээ.

2026.02.10 4

АНУ, Армени улсууд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллана

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Арменид хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Никол Пашинянтай уулзлаа.

2026.02.10 5

АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

АН-ын Улс төрийн зөвлөлөөс дотоод сонгууль зохион байгуулах журмыг шинэчлэн баталжээ. Үүнийг дагуу АН гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулах, дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа товлон хуралдуулж, намын удирдлагаа батламжлахаар төлөвлөсөн байна. АН-ын Улс төрийн зөвлөлөөс баталсан дотоод журмын онцлох заалтуудыг хүргэе.

2026.02.10 0

Amazon-ы хувьцаа унаснаар Ж.Безосын хөрөнгө буурчээ

Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос компанийнх нь хувьцааны ханш огцом унасны улмаас дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад хэд хэдэн байр ухарчээ.

2026.02.09 1