Ардчиллын удирдагчийн хөшөө тойрсон асуудал долоодугаар сарын сүүлийн өдрүүд, наймдугаар сарын эхний өдрүүдэд гэнэт л олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болон гарч ирлээ. Монголын ардчиллын удирдагч С.Зориг агсанд зориулсан хөшөө боссон түүхтэй холбоотой товч мэдээллийг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл-Нийгмийн ой санамж” булангаараа хүргэж байна. С.Зориг амь насаа алдсанаас нэг жилийн дараа түүний дурсгалд зориулсан хөшөөг бүтээж, түүнээс хойш хөшөө тийш очих ардын зам балраагүй өнөөг хүрсэн билээ...
1. Санжаасүрэнгийн Зориг
1998.10.2
Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө бусдын гарт хэрцгийгээр алагдсаныг Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна.
2. Дурсгалын хөшөөний шав тавих ёслол боллоо
1998.10.06
Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалд зориулсан дурсгалын хөшөөний шав тавих ёслол өчигдөр МҮАН-ын төв байрны дэргэдэх цэцэрлэгт боллоо. Хөшөөний шав тавих ёслолд талийгаачийн эхнэр, төрөл төрөгсөд, Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд, талийгаачийн дотнын анд нөхөд, хамтран зүтгэгч нар нь оролцов.
3. Хандивын данс нээлээ
1998.10.06
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний хөшөөг босгох хөдөлмөрчдийн санаачилга гарч орон даяар хандив цуглуулж эхэлсэн билээ. Аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар зөвхөн нийслэлийн хөдөлмөрчдөөс 1.2 сая гаруй төгрөгийн хандив цуглаад байна. Хандив өгөхийг хүсэж байгаа хүмүүс маш олон байгаа учир Худалдаа хөгжлийн банкинд өнөөдөр Санжаасүрэнгийн Зоригийн нэр дээр 211 5232 валютын 21350230 тоот хандивын данс нээлээ.
4. Хөшөөг ажилдаа явж байгаагаар бүтээнэ
1998.10.07
Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалд зориулсан хөшөөг бүтээхэд оролцож буй талийгаачийн дотнын анд нөхөр зураач Б.Дэнзэнтэй өчигдөр уулзахад талийгаач маань их даруу энгийн хүн байсан гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Тиймээс түүний дурсгалд зориулсан хөшөөг аль болох жирийн байдлаар хавтсаа сугавчлан ажилдаа очиж яваагаар бүтээхээр бид төлөвлөж байна. Хөшөөг хүрлээр урлана.
5. С.Зоригийн хөшөөг цутгаж дуусав
1999.03.19
Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг агсны хөшөөг бүтээх ажлыг уран барималч Б.Дэнзэн хийж байгаа билээ. Тэрбээр хөшөөнийхөө байдалтай танилцаад Хятадаас өчигдөр иржээ. Хөшөөний нүүр, гар зэрэг хэсгийг Унгарт, их биеийг нь Хятадад цутгуулсан бөгөөд Бээжингээс холгүйхэн орших газарт хөшөөг угсарч дуусжээ. Эл хөшөөг тун удахгүй Монголд авчрах юм байна. Харин С.Зориг агсны хөшөөг түүний төрсөн өдрөөр нь буюу дөрөвдүгээр сарын 20-нд нээх аж.
6. С.Зоригийн хөшөөний нээлт болов
1999.04.22
Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригийн 37 насны ойгоор түүний хөшөөг Улаанбаатар хотын Төв шуудангийн урд талбайд албан ёсоор нээв.
7. С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ
2000-2026. 04.20
Өчигдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиосон билээ. Эл өдрийг тохиолдуулан түүний журмын нөхөд болон ИЗН-ын улс төрийн зөвлөл, үндэсний хорооны гишүүд, тус намын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд, талийгаачийн ар гэрийнхэн нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ням - 08 сарын 23,
2026
Сэтгэгдэл7
Хөшөө сая өөрөө яваад ээжтэйгээ уулзчихаад буцаад хүрээд ирсэн ! тамхиа ч авсан !
Энэ хөшөө монголд байгаа бол хаана ч тавьсан ялгаагүй. Монголд харийн дайсан орж ирвэл хөшөө болгоны толгойг авна. Монголд байдаг түрэгийн хүн чулууны толгойг тасдаад устгасан байдаг шиг ёс мэт заншил үлджээ. Зоригийн хөшөө 1000 жилийн нас буй эсэхийг ч мэдэхгүй. Тийм болохоор хөшөөг бүтэн авч үлдэхийн тулд зөөж байх нь зөв.
Зоригийн хөшөөг дээшээ өлийгөөд хошгирч байгаа тарваганы хэлбэртэй урласан байдаг. Хаанаас нь ч энэ хөшөөг харахад хүн мөртөө яагаад ч юм тарвагыг санагдуулдаг юм. Зоригтой хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ дээ. Зориг дээшээ өлийж явдаггүй харин тамхиа татаад доошоо хараад алхдаг байсан санагддаг. Зарим хүмүүст эрт орой хэзээ нэг цагт аль нэг их гүрэнд нэгдээд үгүй болох ёстой монгол улсыг ирээдүйд цэцэглэн хөгжиж байгаагаар харж хоосон хошгирогч гэж зоригийг шоолдог байсанаас улбаалж ийм хөшөөг бүтээсэн байх
Монгол улс мөнх байна. Монгол хүн бол ямарч улсын иргэнээс илүү тэвчээртэй. Монгол хүний сэтгэлийг цаг хугацаа ч мохоож чадахгүй. Монгол улсын төлөө монгол хүний зүрх сэтгэл тасралтгүй цохилж байна. Монголын дайснууд мөхөж устахыг түүхийн шар хуудаснаас биш монгол хүний зүрх сэтгэлээс харж болно.
хэзээ алуурчин нь олдох вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????
Энэ хөшөө монголд байгаа бол хаана ч тавьсан ялгаагүй. Монголд харийн дайсан орж ирвэл хөшөө болгоны толгойг авна. Монголд байдаг түрэгийн хүн чулууны толгойг тасдаад устгасан байдаг шиг ёс мэт заншил үлджээ. Зоригийн хөшөө 1000 жилийн нас буй эсэхийг ч мэдэхгүй. Тийм болохоор хөшөөг бүтэн авч үлдэхийн тулд зөөж байх нь зөв.
THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack