Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөө байрладаг газарт барилга барих зорилгоор 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт ямар нэг зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчин, хулгайн сэдлээр хөшөөг зөөсөн байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ямар нэг зөвшөөрөл өгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Улаанбаатар хот өмчөө хамгаална. С.Зоригийн хөшөө бол Монголын ардчиллын бэлгэ тэмдэг.
Энэ хөшөө бол Монголын нэн шинэ үеийн түүхийн ой санамж, үзэл санаа, үнэт зүйл. Монголын түүхийг худалдах эрх хэнд ч байхгүй.
Монголын ардчиллыг өмчлөх, наймаалцах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчилал С.Зоригтой хамт байх ёстой. Эрх чөлөөний мэдрэмжтэй шинэ үеийн залуус үнэт зүйл, үзэл санаагаа хамгаалахын төлөө хатуу зогсоно. С.Зориг “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн байдаг.
Ардчилсан нийгэмд өссөн хотын даргын хувьд дараах шийдвэрийг гаргаж байна. Нэгт, хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгож байна.
Хоёрт, Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Соёлыг өвийг нүүлгэн шилжүүлэх, тээвэрлэх тухай журмыг зөрчсөн этгээдүүдийг олж тогтоож, хариуцлага тооцон олон нийтэд мэдэгдэхийг үүрэг болгоё. Хотын даргын ажлыг хийх хугацаанд хөшөө байрлаж буй энэ талбайд ямар нэг барилга байгууламж баригдахгүй гэдгийг мэдэгдэж байна. Цаашид Улаанбаатар хотын ой санамж болсон түүх, соёлын үнэт өв, хөшөө дурсгал, барилга байгууламжид хэн нэгэн шуналын сэдлээр хандаж, дураараа гар хүрдэг энэ байдлыг алга болгох хууль зүйн орчныг бий болгоно” гэлээ.
14.00 цагт НЦУГ-аас С.Зоригийн хөшөөг хамгаалалтад авлаа.
Баасан - 08 сарын 21,
2026
Сэтгэгдэл9
Хулгайлсан эзэнд нь хариуцлага тооцуулж чадахгүй байж улин хуцаж загвартаад яахав..
Ene udaa Anhnii TSAAZIIN YAL noorduulah ard tumenii GARIIN USEG tsugluulah ACTION-iig ehluulie. LEADERSHIP ni boloe. ZUVSHUURUL avah shaardlaga bdg bolov uu? Huuli Duremiin Hureend hiitsgeei.
Хулгайлсан эзэн нь одоо хэргээ тохох хүн худалдаад авчих санаатай явж байгаа . 10 мянган төгрөгөөр хүний өмнөөс хэрэг хүлээх хүн олдоно
гамин цэргийг Монголд дуудаж авчирсан МАНын хичээнгүй сайд Бао Лин Цэрэндорж хятадын хөшөөг хэн нэг хулгайлж аваад Хүрэлсүхийн гэрийн өмнө тавьчихаасай билээ
za estoi Zorig-iin allaga barag ilerlee dee !Elbegdorj aluurchin ireed ... yamar seremjtei yamar ch yumand belen bish baunaa buxel buten chuluun xoshoo huulgej baixad tag chig mongol ylsyn ayulgyi baidal uum bolj
Элбэгдорж хүн ална, хөшөө зөөнө. Элбэгдорж эрх мэдлийн төлөө дайн дажин өдөөж чадна. Элбэгдоржид мөнгөний төлөө хөшөөг зөөх ёстой нэг шөнийн ажил төдий биз. Элбэгдорж Монголд ирэнгүүт ингээд бүх болохгүй гэмт хэрэг гарч эхэлдэг.
za estoi Zorig-iin allaga barag ilerlee dee !Elbegdorj aluurchin ireed ... yamar seremjtei yamar ch yumand belen bish baunaa buxel buten chuluun xoshoo huulgej baixad tag chig mongol ylsyn ayulgyi baidal uum bolj
Zorig agsaniiog alsan odoo byyr heseeg ni hylgailan abiachjee,ene bol ardchilal dampyyrsan synal byzalsan geh yr dyn meen...amidad ni ataarhagchid dotoroosoo ene sydraga ylas terchee heneesen odoo heseeg ni heneeh gej yzlee...ardchilald ynen sydraga zyil bna uu?...hylgaichid deeremchid ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!hooson ylas ter yaridag homhoi tolgoinuud aaaaaaaazailzailzail
Хот юм бүхэнд ингэж санаа зовдоггүй дээ.