Үндэсний бөхийн холбооны тэргүүний төлөөх тэмцэл сүүлийн 14 жилийн турш үргэлжилсэн. Энэ байдал ирэх бямба гариг буюу 10-ны өдөр эцэс болох нь гэсэн хүлээлт ажиглагчдад байв. Учир нь, шүүхийн шийдвэрийн дагуу МҮБХ-ны “Ээлжит бус их эе” зарлан хуралдуулах тухай сурталчилгааг дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд, яруу найрагч Ү.Хүрэлбаатар зэрэг бөх сонирхогч маш эрчимтэй цацсан билээ.
Өнгөрсөн хугацаанд “Ээлжит бус их эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийн зүгээс аймгуудын үндэсний бөхийн холбоо, үндэсний бөхийн дэвжээдийн удирдлагад албан бичиг хүргүүлсэн байна. Үүний дагуу ч зарим аймгийн бөхийн холбоо хуралдаж, тэргүүнээ сонгох хуралд оролцох гишүүдээ тодруулаад байгаа аж.
Харин энэ байдлыг МҮБХ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Тус үндэслэлээр Р.Нямдоржийн багаас “МҮБХ-ны хэвийн ажлыг Х.Баян-мөнх, А.Сүхбат, Д.Амгаа, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн нар зориудаар тасалдуулахаар оролдож хууран мэхэлж, хурал зохион байгуулах гэж байна” хэмээн тайлбарлажээ.
Мөн нэр дурсан дээрх бөхчүүд хуурамч гарын үсэг үйлдэж, шүүхийн байгууллагыг хуурсан гэдгийг МҮБХ-ноос үзэж, өнгөрсөн наймдугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулах хүсэлт өгчээ.
Мөн л МҮБХ-ноос өчигдөр гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан А.Сүхбатын багаас хариу тайлбар тавив. Тэдэнд байгаа баримтаас харвал гурван шатны шүүх хэлэлцээд Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох хурлыг албадан хийлгэх шийдвэр гаргасан байна. Цөөн үгээр хэлбэл, МҮБХ-ны одоогийн удирдлагыг А.Сүхбатын тэргүүлээд байгаа баг гурван шатны шүүхэд ялсан гэсэн үг. Энэ талаар А.Сүхбат ”МҮБХ гэдэг байгууллага бидний өмч биш. Мөн Р.Нямдоржийн эзэмшдэг компани ч биш. Их эеийг хуралдуулах шүүхийн шийдвэр шат шатандаа ижил гарчихаад байхад гүрийсээр хэдэн ч жил болов. 26 жил энэ суудалд суусан, одоо болно л гэж байгаа юм” хэмээсэн.
Угтаа 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралджээ. Харин энэ хурлыг Р.Нямдорж тэргүүний зүгээс хүчингүй гэж үзсэн байна. Учир нь, Цэцдийн зөвлөл 67 гишүүнтэй. Үүнээс тухайн үед таван гишүүн нас барсан байжээ. Үлдсэн 62 гишүүнээс тухайн хуралд дүрэмд заасны дагуу гуравны хоёр нь бүрдсэн байхад заавал 67 байх ёстой гэж МҮБХ-ноос үзсэн байна. Энэ талаар МҮБХ-ноос одоог хүртэл ямар нэгэн тайлбар хэлээгүй байгаа юм. Харин энэ байдлыг дархан аварга А.Сүхбатын багаас “Ёс бус үйлдэл” хэмээн тайлбарласан. Үүний зэрэгцээ МҮБХ-ны “Ээлжит бус их эе”-ийг ирэх бямба гаригт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд хийхээр болсон тухай дуулгав. Тус хуралд аймаг, сумдын төлөөлөл нийт 200 гаруй бөх цуглах аж.
МАРГААН ЦААШ ХЭРХЭН ӨРНӨХ ВЭ
Нөхцөл байдлаас ажиглахад А.Сүхбатын багаас бөхчүүдийн хурлыг энэ удаад амжилттай зохион байгуулах магадлал өндөр. Гэсэн хэдий ч шинэ зууны босгон дээрээс булаалдаж эхэлсэн МҮБХ-ны тэргүүний төлөөх тэмцэл дуусахгүй. Учир нь Р.Нямдоржийн баг энэ хурлыг албан бус гэж үзэх нь ойлгомжтой. Харин ч МҮБХ-г булаан авч, Монгол бөхийн өргөөг хувьдаа авах гэсэн хэсэг бүлэг хүний тэмцэл байсан гэдгийг маш хүчтэй сурталчлах нь гарцаагүй. Энэ байдал тун саяхан болж өнгөрсөн албан бичиг авах, авахгүй тухай жижиг зүйлээс л гэхэд тодорхой харагдаж байгаа юм.
А.Сүхбатын баг буюу ирэх амралтын өдөр болох хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс МҮБХ-нд албан бичиг өгч, “Төлөөлөл оролцуулаач” гэсэн хүсэлт явуулахад Р.Нямдорж тэргүүн “Хүлээж авах боломжгүй” гэсэн тайлбар хэлж, бичгийг нь аваагүй байна. Нөхцөл байдал ийм тул энэ бүхний нөгөө талд шинээр сонгогдсон тэргүүн тамга тэмдгээ авах гэж улайрах нь маргаангүй.
Өмнө нь суудлын төлөөх хэрүүл өрнөдөг байсан бол ирэх долоо хоногийн эхний өдрөөс тамга, тэмдгийн хэрүүл болж хувирахаар байгаа юм. Р.Нямдорж энэ хурлыг албан бус гэж үзэж байгаа тул тэргүүний төлөөх сунгаанд мэдээж оролцохгүй. Тиймээс жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг үлгэрийн адил тус хурлаас хэн нэгнийг тэргүүнээр өргөмжилж л таарна.
ШИНЭ ТЭРГҮҮНИЙ ЭРЭЛД
“Аваргуудын зөвлөл”-өөс “Гацуурт” группийн ерөнхийлөгч Л.Чинбатыг “МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшээч” гэсэн хүсэлт явуулсан байна. Л.Чинбат, Д.Сумъяабазар аваргын тэргүүлдэг тус зөвлөл хоёрын дунд ямар нэгэн хэлэлцээр байхыг ч үнэндээ үгүйсгэхгүй. Энэ мэт байдлыг эс тооцвол “Гацуурт”-ын ерөнхийлөгч энэ удаад хүчтэй өрсөлдөгч байх нь ойлгомжтой болж ирлээ.
Хамгийн наад зах нь Д.Сумъяабазар, А.Сүхбат аварга нар түүний ар талд бий. Харин түүний эсрэг UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшинг “зогсоох” тухай яриа ч бөх сонирхогчдын дунд ам дамжин нисэх болов. Зохион байгуулагчдын зүгээс танхимаас нэр дэвших эрх нь хэн бүхэнд нээлттэй гэж байгаа хэдий ч яг одоогийн байдлаар энэ хоёр эрхмийн нэр гарч байгаа юм. Р.Нямдорж тэргүүний хувьд энэ сунгаанд оролцох бүрэн боломжтой боловч энэ нь түүний алхах зам биш гэдгийг ухаарсан нь илт байгаа юм.
Зохион байгуулалттай болж буй энэ хуралд Р.Нямдорж оролцож, одоо байгаа албан тушаалаа хэвээр авч үлдэхийн тулд нэр дэвших юм бол орчин цагийн хүүхдүүдийн хэллэгээр “Үсгүй арчуулна”. Хамгийн гол нь энэ хуралд оролцогчид “Р.Нямдоржийг зайлуулъя" гэсэн ганцхан санаан дээр нэгдсэн байх нь тодорхой байгаа юм. Харин А.Сүхбат, Д.Сумъяабазар нар тэргүүнд өрсөлдөх боломж хуулиараа байхгүй. Учир нь, МҮБХ-ны дүрэмд “Холбооны тэргүүн орон тооны байна” гэсэн заалт бий.
БӨХ ГЭСЭН НЭРИЙН АРД ЮУ НУУГДДАГ ВЭ
МҮБХ-ны одоо байгаа бүтцийг шүүмжилдэг нөхөд “Р.Нямдорж монгол бөхийг завхруулсан” гэж үздэг. Харин Р.Нямдорж ба түүний багийнхан “Бөхийн өргөөг бизнесийн байгууллага болгох гэсэн увайгүй хүмүүс” гэж сөрөг талаас тодорхойлдог. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл тэмцэл үргэлжилсээр байна. Үнэндээ энэ байдал нэг бүлэг нь суудлаа хамгаалах, нөгөө бүлэг сандлыг нь булаах тухай л хэрүүл юм. Харин аль ч тал нь МҮБХ-ны удирдлагын баг жилд ямар хэмжээний ашиг олдог вэ? гэдэгт тоймтой хариулт өгдөггүй. Сөрөг тал нь жилийн орлогыг багцаалддаг хэдий ч тоо гаргаж ярихаар ашгийн төлөө шунасан болж харагдах гээд байдаг.
Харин Р.Нямдоржийн баг орлого зарлагаа шилэн болгохоор хувьдаа завшсан мөнгө нь ил болчих гээд байдаг байж болох. Үгүй бол хамгийн найдвартай хийгээд Р.Нямдоржийг унагах сайхан боломж бол санхүүгийн тайлан, шалгалт л даа. Мөнгө завшдаг нь тогтоогдвол хэн ч удирдуулахыг хүсэхгүй. Гэвч А.Сүхбатын баг яагаад энэ сэдвийг бүхэлд нь хаяв. Магадгүй энэ цаг үед хамгийн оновчтой асуулт энэ ч байж болох юм. Ингэж бодохоор бөхийн хөгжлийн төлөө биш баялгийн төлөөх тэмцэл гэж хардаг олон иргэний зөв ч юм шиг...
Д.Ганбаатар
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл0
О Амартүвшин гэнэ үү булганд өрсөлдөад шороо үмхсэн байхаа Нэр дэвшихийн тулд МАН ынханыг дагаж жаал гүйсэн хөрөнгө мөнгө өгсөн ,нөгөөдүүл нь булганд биш хотод дэвш гэсэн гэхээр нь АН д орж булганд дэвшсэн хждалаа гар юм билээ
НАЧИН БОЛСОН ХҮМҮҮС СҮХБАТЫГ ШҮҮХЭД ӨГ ТА НАР 500 САЯААР НАЧИН БОЛСОН ЮМ УУ
Чөлөөт бөхийн холбоог бөөн БУЗАР ХЭРҮҮЛД хутгасан. Одоо Үндэсний Бөхийн Холбоог орвонгоор нь эргүүлж Бөхийн Өргөөг хар Баянаатай нийлж ХУВЪЧИЛЖ авах гэж снаархаж байна. Сүхбат наад БУЗАР хэрүүл, Шуналтайгаа долоон уулын цаагуур далд орвол таарна!!!
Бөхийн өргөөг босгосон гол хүн бол Соёл, спортын сайд асан Доктор,Профессор Даваасамбуу Гавъяат ,Тэр зөвхөн төрд төдийгүй соёл, урлаг, спорт мөн Шинжлэх ухаан, судалгааны бүх салбарт олон найз танилуудтай , бөхөд маш их сонирхолтой, тэд нараараа дамжуулан бүгдийг бүтээсэн.Тэр үед Нямдорж, Данзан нарыг хэнч мэдэхгүй хэнч тоохгүй ямарч ажил бүтээж чадахгүй байсан. Гэвч бөхийн өргөөг ажилд ормогц Р.Нямдорж, Данзан нар хуйвалдаж Даваасамбуу гуайг зайлуулсан. Энэ тухай талийгаач Даваасамбуу их ярьдаг ихч гомдож сэтгэл санаагаар унасан, удалгүй нас барсан.Энэ бол олонд нэр хүндтэй Даваасамбуу гуайг замаасаа зайлуулах,өөрийн суудлаа бэхжүүлэх хор найруулга байсан. Өнгөрсөн жилүүдэд өдөр бүр тоглолтууд гээд БИРД блтолоо идсэндээ, .
Бөхийн өргөөг босгосон гол хүн бол Соёл, спортын сайд асан Доктор,Профессор Даваасамбуу Гавъяат ,Тэр зөвхөн төрд төдийгүй соёл, урлаг, спорт мөн Шинжлэх ухаан, судалгааны бүх салбарт олон найз танилуудтай , бөхөд маш их сонирхолтой, тэд нараараа дамжуулан бүгдийг бүтээсэн.Тэр үед Нямдорж, Данзан нарыг хэнч мэдэхгүй хэнч тоохгүй ямарч ажил бүтээж чадахгүй байсан. Гэвч бөхийн өргөөг ажилд ормогц Р.Нямдорж, Данзан нар хуйвалдаж Даваасамбуу гуайг зайлуулсан. Энэ тухай талийгаач Даваасамбуу их ярьдаг ихч гомдож сэтгэл санаагаар унасан, удалгүй нас барсан.Энэ бол олонд нэр хүндтэй Даваасамбуу гуайг замаасаа зайлуулах,өөрийн суудлаа бэхжүүлэх хор найруулга байсан. Өнгөрсөн жилүүдэд өдөр бүр тоглолтууд гээд БИРД блтолоо идсэндээ, .
Монгол бөхийн өргөөтэй болгож, түүнийг олон жил шунахайчуудаас хамгаалж, замбараагүй бөхчүүдийг гайгуй журамлаж байгаа Нямдорж, Данзан хоёр гавъяатай хүмүүс шүү. Харин цаадуул нь ч Баянмөнхийн даалгавараар солиорч байгаа юм.
Бөхийн өргөөг босгосон гол хүн бол Соёл, спортын сайд асан Доктор,Профессор Даваасамбуу Гавъяат ,Тэр үед Нямдорж, Данзан нарыг хэнч мэдэхгүй хэнч тоохгүй ямарч ажил бүтээж чадахгүй байсан. Гэвч бөхийн өргөөг ажилд ормогц Р.Нямдорж, Данзан нар хуйвалдаж Даваасамбуу гуайг зайлуулсан. Ямарч атугай хүн чанарын хувьд иймэл хүмүүсдээ.
Бөхийн өргөөг босгосон гол хүн бол Соёл, спортын сайд асан Доктор,Профессор Даваасамбуу Гавъяат ,Тэр зөвхөн төрд төдийгүй соёл, урлаг, спорт мөн Шинжлэх ухаан, судалгааны бүх салбарт олон найз танилуудтай , бөхөд маш их сонирхолтой, тэд нараараа дамжуулан бүгдийг бүтээсэн.Тэр үед Нямдорж, Данзан нарыг хэнч мэдэхгүй хэнч тоохгүй ямарч ажил бүтээж чадахгүй байсан. Гэвч бөхийн өргөөг ажилд ормогц Р.Нямдорж, Данзан нар хуйвалдаж Даваасамбуу гуайг зайлуулсан. Хүний адаг новшнууд
Нямдорж нь ч тэр ,Баянмөнх нь ч тэр монгол бөхдөө хайртайнх биш Монгол бөхийн өргөөнөөс мөнгө олох гэсэн санаатай хүмүүс гэж харагдаад байна даа.Нямдорж гуай тоглолт,бөхийн барилдаан ,рекламны самбараас сард 50 орчим сая орлогт ордог гэж ярилаа гэтэл бүх өрөөнүүдээ түрээслэдэг тэр мөнгөө яагаад хэлдэггүй юм бол.Бас л шударга бус хүн болтой.Бөхчүүдийн найраа ,мөнгөөр цол авдаг нь үнэн бүх ард түмэн мэднэ,ёс зүйгүй өчнөөн бөхчүүд төрсөн энэ бүхний хариуцлагыг 2 тал болсон та нар хүлээх үү? 2 талцаад мөнгөнд шунаад байгаа нь мэдрэгдээд байна.Нэгдээд жинхэнэ ёс жудагтай бөхчүүдийг төрүүлэл дээ.
Чөлөөт бөхийн холбоог бөөн БУЗАР ХЭРҮҮЛД хутгасан. Одоо Үндэсний Бөхийн Холбоог орвонгоор нь эргүүлж Бөхийн Өргөөг хар Баянаатай нийлж ХУВЪЧИЛЖ авах гэж снаархаж байна. Сүхбат наад БУЗАР хэрүүл, Шуналтайгаа долоон уулын цаагуур далд орвол таарна!!!Чөлөөт бөхийн холбоог бөөн БУЗАР ХЭРҮҮЛД хутгасан. Одоо Үндэсний Бөхийн Холбоог орвонгоор нь эргүүлж Бөхийн Өргөөг хар Баянаатай нийлж ХУВЪЧИЛЖ авах гэж снаархаж байна. Сүхбат наад БУЗАР хэрүүл, Шуналтайгаа долоон уулын цаагуур далд орвол таарна!!!
Бөхийн өргөөг босгосон гол хүн бол Соёл, спортын сайд асан Доктор,Профессор Даваасамбуу Гавъяат ,Тэр зөвхөн төрд төдийгүй соёл, урлаг, спорт мөн Шинжлэх ухаан, судалгааны бүх салбарт олон найз танилуудтай , бөхөд маш их сонирхолтой, тэд нараараа дамжуулан бүгдийг бүтээсэн.Тэр үед Нямдорж, Данзан нарыг хэнч мэдэхгүй хэнч тоохгүй ямарч ажил бүтээж чадахгүй байсан. Гэвч бөхийн өргөөг ажилд ормогц Р.Нямдорж, Данзан нар хуйвалдаж Даваасамбуу гуайг зайлуулсан. Хүний адаг новшнууд мөнч удаан идлээдээ.
Чөлөөт бөхийн холбоог бөөн БУЗАР ХЭРҮҮЛД хутгасан. Одоо Үндэсний Бөхийн Холбоог орвонгоор нь эргүүлж Бөхийн Өргөөг хар Баянаатай нийлж ХУВЪЧИЛЖ авах гэж снаархаж байна. Сүхбат наад БУЗАР хэрүүл, Шуналтайгаа долоон уулын цаагуур далд орвол таарна!!!
МУБХ- ны 20- иод жилийн уйл ажиллагаанд АУДИТ хийлэгчих, тэр цаг дор хэруулийн бузар чинь тайлагдаж, хандах зуг чинь тодроно! Нямдоржийн баг ч БУЗАР, Сухбатын баг ч БУЗАР!!! Дараа нь энэ хоероос АНГИД зам хай! Ундэсний бух балиатчихсан даа, УНДЭСНиЙ гэх замдаа ороход их хэцуу болсон! Уг нь УНДЭСНИЙ юм учраас яадаг юм бол??????
Shunal yasan heruulch er hunii nunjiggui amitan be
DOPING SUKHBAT, SUMIYABAZAR, DAGVADORJ NARIIN HOLBOOG UDIRDANA GEJ YU BAIHAV DEE. CHULUUTIIN HOLBOOG YU BOLGOSONIIG HARJ BAINA. NYAMDORJ, DANZAN NAR UNDESNII BUKH-D IH YUM HIIJ URGUUTEI BOLGOJ DUREM JURAMIIG NI SAIJRUULJ OLON OLON ZALUUSIIG BUKH BOLGOH ZAMD ORUULSAN AJILSAG BOLOVSROLTOI HUMUUS HARAGDDAG. SUKHBAT NARIIN BAGIINHAN HEZEE CH ODOOGIIN BUKHIIN HOLBOONIIHON SHIG SHUDARGAAR AJILLAJ CHADAHGUI. TARHI NI HUREHGUI L DEE. AZARGA ADUU NEHEJ BAIGAA, HUNIIG TAICHIHIIG SHAARDAJ BAIGAA GEH MET NI UNEHEER BOLOOGUIGII NI HARUULDAG. UNDESNII BUKHD DOPING ORUULJ IRJ GAI BOLSON, DOPINGIIN HUCHEER AVARGA BOLSON HUND HOLBOOG UDIRDAH ERH BAIHGUI EE. USUKHUU AVARGATAI TERSELDEJ ZUUNII MAGNAID GANTSHAN UDAA GARAH GEJ YAJ ONIGOO BOLJ BAILAA. DANDAA BOLOVSROLGUI NOM UNSHAAGUIGEE HARUULJ YAVDAG, BUKHCHUUDIIN NER HUNDIIG UNAGAAJ BAIDAG GEJ HELJ BOLOH HUMUUS BOL SUKHBAT, DAGVADORJ NAR. TAARSAN TAAR SHUUDAINUUD NI L EDNII TALD OROH BAIH. GEVCH TUN UDAHGUI ED NARIIGAA TANIH BAIH AA.
Khulga8çh Bayanmunkh doping svkhbat khoyor bol zasagt khaaniikjnii derged yuch bish kheree medetsgee
их хурлын гишүүн үндсэн ажлаа хийвэл бусдад зөв ойлгогдох байх
Doriun uls turch bolj tomoojih bolovuu gej bodson iim nusan chavgants shig amitan bjee denduu jijig buh yum ni jijig amitan yum daa chi
Bohchuudiin devee shavaag saijruulmaar bnaa.
Сүхбатаа нийнуугүй хэлэхэд энэ бүхэн чинь хэтрээд байна шүү. Нямдорж, Даваасамбуу, Данзан гуай нар чинь Монгол бөхийн холбоо"-г санаачлан байгуулж одоогийн ийм түвшинд хүргэсэн ачтай буурлууд. Чи хадам аавтайгаа энэ үед хаан байсан юм. Хөгшид маань чадлынхаа хэрээр төрийн бус байгуулага байгуулж нойр хоолоо хасан байж өдий хүргэсний муу гэж байх уу. Чи аварга бөх юм бол бодоод үз. Чиний их хуралд орсон нь ийм учир шалтгаантай байж гэж харагдаж байна. Аваргаа.Залуу хүн байж ямар ард түмний хайр халамжийг даагаад чимээгүй явхад яадаг байна аа.Чиний тухай ард түмэнд эвгүй зүйл их сонсогддог шүү. Хадмаасаа сал заа юу. Хар толгойгоо зөв аваад явж сур. Бөхийн холбоог үүссэн цагаас нь авах гэж олон жил боллоо. Одоо төрөөр далайлгаж байгаад авна гэж бодож байвал сонин юм болох байлгүй. Үйлс чинь бүтэхгүй Сүхбатаа. Аварга Баянмөнх, Ац Ганболд гээд увсын бөхчүүд хүний хийсэн гавьяанд хор найруулж шуналдаа хөтлөгдөж суухын оронд бөхийн нэг сайхан байгууллага санаачилаад байгуулсан бол өдийд 10-20 жил болчихсон бас дажгүй байгууллага байх байсан болуу. Хэрэв бөхөө боддог байсан бол хүний хийсэнд шуналгүй шинэ зүйл бодоод зэрэгцүүлэн хөгжүүлэх хөгжүүлээд явах байлаа. Үнэндээ Хадам хүргэн 2 бөхчүүдийнхээ санаа сэтгэлийг үймүүлж ёс суртахуунгүй загнаж байгааг ард түмэн эсэргүйцэж байна. Бөхөөрөө бүү оролд Та хоёртой 2-гүй болно. Дөрвөдүүдийн үгэнд орж Монголоо битгий хагаралдуул. Бөх шударга байх ёстой.Олон түмний өмнө байдаг учраас далд байдаг зүйлийг ч ил болгохын төлөө Бөхийн холбооч ажиллаж байгаа. Хамтраад эв зүйгээ олсон дээр. Бөхчүүдээ бигий гутаа тэд хөлс хүчээ гаргаад тохирсон үнэлгээгээ ард түмнээсээ аваад явж байгаа шүү. Цаашид хөгжүүлэх зүйл байгаа. Санаа оноогоо хэлээд хэл амаа ол. Аваргаа. Яг яаж хөгжүүлэх гээд байгаагаа гаргаад ард түмэндээ хүрэг бид шинэ зүйлийг чинь дэмжээд Бөхийн холбооч сайн зүйл байвал шүүрээд авах байлгүй гэж бодож байна. Олон намын хэрүүлээс ард түмэн залхаж байхад Бөхчүүдийн хэрүүл маргааныг сонсмооргүй байна. Төр нь хэрүүлтэй, Бөх нь бас, учир нь олдохгүй хэрүүл маргаантай байвал хэнд ашигтай юм бэ. Гадаадынхан Монголыг юу гэж дүгнэх вэ. Бодоод үз аварга аа???
nymdorjiig zaiuulbal taarna.suhbatiin zov