Улиас модны үр улаанбаатарчуудыг зовоож гүйцэх нь. Өглөө ажилдаа алхаад очъё гэхээр нүд, ам руу модны “хөвөн” ороод амар заяа үзүүлэхгүй. Машинтай гараад бүх цонхоо хаагаад явахаар бүгчимдээд болохгүй. Цонхоо онгойлгочихоор нөгөөх хөвөн ороод ирнэ.
Ажил дээрээ очоод суувал цонхоор бөөн бөөнөөрөө чихэлдээд ороод ирэх нь тэр. Энэ нь зүгээр ч нэг гэм хоргүй “хөөс” биш. Цаашлаад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж элдэв харшлын өвчний үндэс суурь болдгийг мэргэжлийн байгууллагуудаас тогтоочихоод байгаа.
Энэ мэтээр монгол хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрх алхам тутамдаа л зөрчигдөх юм даа. Үүнд нийслэлийн ногоон байгууламжийг 70 орчим хувийг бүрдүүлдэг улиасны буруу ч гэж юу байх вэ. Улиасны үр ганцхан энэ жил гарч ирээд олны дургүйг хүргээд байгаа зүйл биш.
Жил бүр л иймэрхүү байдалтай байдаг. Зарим жил гайгүй байдаг нь тайралтыг цаг хугацаанд нь зөв хийсэнтэй холбоотой аж. Уг нь жил бүр хийдэг ажлаа мартаж будилна гэж баймааргүй л юм. Тэгэхээр хот тохижилтынхны жаахан залхуурлын уршгаар нийслэлчүүд зундаа нэг иймэрхүү байдалтай амьдардаг байж таарах нь.
Яг энэ асуудалтай холбогдуулан БОНХ-ын Сайдын А-121 тоот албан даалгавар 2013 оны дөрөвдүгээр сарын 17-нд гарч, бүх аймаг, нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчны газруудад явуулсан байдаг. Энэ даалгавар улиас тайрах эхний хугацаанаас хойш гарсан учраас энэ жил их хөвөн ялгарч байгааг зарим хүмүүс хэлж байна.
Улиасны тоос, хөвөн зэргийг агаарт тархахаас хэрхэн сэргийлэх талаар доктор, профессор Б.Сангидорж “Хавар эрт улиасны эр болох улаан хүрэн өнгөтэй цэцгийг түүж авах хэрэгтэй. Мөн эм цэцгийн ногоон молцгийг ч түүж болно. Ингэхийн тулд улиас модыг хавар эрт нахиалахаас нь өмнө хэлбэржүүлэн тайрах ёстой.
Ингэснээр хотын өнгө үзэмжинд ч сайнаар нөлөөлнө. Биологийн хувьд улиасны тархалтыг нь хязгаарлаж байна гэсэн үг. Гэхдээ Улаанбаатар хот ногоон байгууламж муутай. Тийм учраас байгаа улиас модоо зөв арчлаад, тоог нь нэмэхгүй байх ёстой юм.
Чимэглэлийн өөр төрлийн модны тоог нэмбэл хотын өнгө үзэмж, эрүүл ахуйд ч тустай. Улиасыг хотын захаар үйлдвэрүүдийн хорт утаанаас хамгаалах зорилгоор таривал зүгээр. Ямар ч мод, сөөг ургамлыг зөв ашиглаж, ургуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ногоон байгууламжгүй болох аюултай” гэв.
Нэгэнт эм мод тарьсан бол цагаан хөвөн гарах нь зайлшгүй. Нэг ёсондоо үр хаяж байгаа нь тэр. Хөвөн гарч байхад нь эр, эм улиасаа ялгаж тэмдэглэх ёстой. Тэгээд үр хаяхгүй байгаа эр модоо дараа хавар нь хотод авчирч суулгах хэрэгтэй.
Эр, эм улиасаа танихгүй байгаа учир хотод эм улиаснууд авчирч тариад байгаа юм гэдгийг ч мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр хотын ногоон байгууламжийг хариуцаж байсан хүмүүс нь модны талаарх мэдлэг дутмаг байсан байж.
Одоо арчилгаа хийх ёстой нөхөд нь модны арчилгаанд зарцуулах мөнгөнөөс нь өөрсдөө тогшчихоод гараа хумхиад суусан уу л гэдэг болоод байна даа.
Уг нь монголчууд их дууриах дуртай улс сан. Ядаж өмнөд, хойд хөршөө дууриавал Улаан-Үд, Замын-Үүд хотуудад улиасыг жил бүр тайрч их л дэгжин хэлбэрт оруулчихдаг юм билээ. Ажлаа хийж чадахгүй бол ядаж дууриа л даа.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
цаадуул чинь бүгдээрээ сонгууль гээд юун хөвөнтэй л таваргаж явна
Сониноос социализмын үед УБ хот нов ногоон цэв цэвэрхэн Азийн Цагаан Дагина байсан, Тэр үед ийм хөвөн байдаггүй байсан, Энэ аягүй бол АРДЧИЛСАН хөвөн байх шүү, Яг АРДЧИЛСАН утаа, АРДЧИЛСАН улс төрч шиг хортой эд байх доо
Социализмын үед хөвөн зөндөө гардаг байсан. Оросод, монголд ч гудамж хөвөнгөөр дүүдэг байсан. Оросууд түүнийг "белая гадость" гэдэг байсан. Хэрэв танд манай ардчилал таалагдахгүй байгаа бол та Куба, БНАСАУ, БНСВУ, БНХАУ-д цагаачлах бүрэн боломжтой.
хахаха, ардчилсан хөвөн гэлээ гэнээ,ккк...хөвөн тэгвэл социалист байснаа одоо ардчилсан хөвөн болжээ, кк... Иргэн Цгаачлалын товчоо та Ардчилсан утаа, Ардчилсан улс төрчийн талаар мэргэн хариултаа айлдана уу?
203.169.53.19 хахахаха тас хэлж
Manaid ardchilal baidag gej y. baidag bol ene huvun shig l ardchilal baiga baih te
ha ha ha ardchilaliin geh, ehleed harshil ovchin vvsgeed daraa ni bvr vheld hvrgeh ayultai astam gegch ovchinii suuri vndes bolson ochvvhen muu hogiin hovon mini!!!!!! timee bid tun udahgvi chinii suuri vndes bolson ter ardchilaliin geh erliiz hurliiz modnuudiig chin tas tairaad tvleed hayhaar chinii urgahiig harnaa muu zolbin hovon mini!!!!!!!! bas manai "ardchilal" gene vv!!!!!!! hutsvaa chi !!!!!!! naad ardchilal gegch chin, chini ezen deeremchin yankuud tvvnii bool chinii l vg baih!!!!!!!!ternees l lav miniih bolood MONGOLCHUUD bidniih bish!!!!!!!! bas muu hogiin hovon chi MONGOL hvniig torson nutagaas ni hoonoo !!!!!! hutsvaa chi !!!!!!!! hogiin hovongvvdiig tvvj baigaad benzin tsatsaad l shataah odor oirhon aisui!!!!!!!! hurai ,hurai,hurai.
ha ha ha manai"ardchilal" ha ha ha cham shig ym ""ardchilal" geed l alaaraa baaj,amaaraa ungahaas oor yu hiij chadah ve dee!!!!!!!!! amaaraa ungagch guai!!!!!!!
Ажил хийсэн ч биш үгүй ч биш, хүний нөмөрт хорогдон өдрийн хоолоо залгуулагчидад социализм гоё л доо. Тэдний чаддаг зүйл бол дорой нэгийг дээрэлхэж ажлаа хийлгэх, хор найруулж ажил хийж байгаагаа хорлох, дарга даамлуудад тал засан урдуур хойгуур нь гүйх. Энэ аргаараа амьдарах боломж нь өнөөдөр үгүй болсон, ажил хийж чаддаг, сийрэг ухаантай хүмүүс өөрсдөөс нь арай илүү гарахаар ардчилалыг хараан, боож үхэхээс наагуурхан байх шиг байна.
ter sotsializmd chin Mgl-d byhel byten ajilchin angi baisan yuma. Ardchilal gej gazar nutga ed bayaglaga zuger gadniahand uguh n chamd taalagdjee de. Haana baina ter ardchilal chin uls ornoor dyyren arhichid guilgachingud l bn
"ardchilal" gej alaaraa baaj,amaaraa ungagch mini MONGOL vgiin sand "sotsialistuud" gegch vg daanch baidaggvi ym daa !!!!!!!!argagvi chi bol hogiin erliiz modnii ,ovchin zovlon ,vhel, tahal tahigch ochvvhen muu hovon chamaig bid ter erliiz modtoi chin yutai heetei ni shataah odor holgviee!!!!!!!hurai ,hurai,hurai.
Eebee yalsan chini avilgachid yamar ih uurtai bnaa?haha
Hovon goyo l bainshdee Ene chin manai ulaanbaataruun ontslog Umardiin hot tsasan tsagaan hovond umbuulagch Ulaanbaatar mandtugai
Mashind chin air condition gej 1 yum bdgiin sh de haluunaas sergiilj bdgiin