sonin.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 03 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав.


Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


Түүнчлэн эрүүгийн 903 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 23 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 9 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 851 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 7 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.