
Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захиргааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийдвэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулжээ.
Улмаар 1925 оны 4-р сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ.
Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна. Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд 2025 оны 4-р сарын 26-ны өдөр Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая төгрөгийн бай шагналтай.
Сэтгэгдэл4
Хэдэн бөхчүүд ёстой цулайж гүйцэж байна аа ! Шагнал магналаас нь татвар ч авдаггүй гэсэн ! Ардын нам энэ барилдаанаа билётгүй явуулах ёстой до ! Ичихгүй билёт зарж мэдэх хүмүүс шүү !
Залуу сайхан цагтаа авъяасаараа мөнгө олох нь зөв. 40 наснаасаа хойш юу хийхийг нь харцгаа.
ARDIIN NAMD BARILDAAN ZOHIOH ERH BHGUI ALUURCHIN NAM ENE OI MOI HUDLAAA ANHNII DARGA BODOO DANZAN 2 OO BUUDAJ ALCHAAD ODOO BOLTOL UUCHLAL HELEEGUI BGAAA BUZARUUD SHUU
кофе уугаад тусгай уурэгт элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай барилдуулая !!!!