
БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /SCMP/. Цөмийн материал агуулаагүй устөрөгчийг ашиглан “химийн хүчтэй гинжин урвал” үүсгэдэг тэсрэх төхөөрөмжийг Хятадын эрдэмтэд амжилттай туршсан тухай “South China Morning Post” сонинд мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, 2 кг жинтэй уг бөмбөг дэлбэрсний дараа 1000-аас дээш хэмийн халуун галт бөмбөлөг үүсгэж, хоёр гаруй секундийн хугацаанд үргэлжилсэн нь тротил гэдэг тэсрэх бодисын дэлбэрэлттэй харьцуулахад 15 дахин урт хугацаа ажээ.
Төхөөрөмжийг Хятадын төрийн өмчит хөлөг онгоцны үйлдвэрлэлийн корпорацын (CSSC) харьяа 705 дугаар шинжлэх ухааны хүрээлэнд бүтээжээ. Тус хүрээлэн усан доорх зэвсгийн системийг голлон хөгжүүлдэг байгууллага юм. Энэхүү төхөөрөмжид даралтат баллонтой харьцуулахад устөрөгчийг хамаагүй их хэмжээгээр тогтоон барьдаг магнийн гидрид хэмээх химийн нэгдлийг ашигласан байна. Зохион бүтээгчдийн ярьснаар, тэсрэх төхөөрөмжийн дэлбэрэлтийн хүчийг “нарийн тохируулдаг тул өргөн хэмжээний газар нутаг дээрх байнуудыг зэрэг устгах боломжтой”.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
БНХАУ-ын ардын чөлөөлөх арми, Казахстан улсын нутгаас хэсэг газрыг чөлөөлж авахаар орж ирж буй байдал. 20 сая хүн амтай Казахстаны иргэд нь хий дэмий орилохоос яаж ч чадахгүй байна. Ургашгүй увайгүй авилгач удирдагчдынхаа балагаар нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсэгийг өрөндөө алдаж дээрэмдүүлнэ гэдэг ямар муухай мэдрэмж, эмгэнэлтэй харамсалтай юм. https://www.facebook.com/100045423641013/videos/1727803921105735
Хятадын дарлалд орохгүй гэж зүтгэх чадал байгаа бол худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах шаардлагатай. Хятадын хилээр бараа хэрээс хэтэрч авахгүй байвал эх газрын улсууд хувьд сэргэх боломж бий. Газар шороо гэдэг шууд хүний амьдралд нөлөөлнө.
гамингийн бага дарга Хүй Сюй Жанд нагаан буу барьж навсганахаас өөр чадал байхгүй . Путиныг сармагчлан дууриаж цээжээ нүцгэлэн буу үүрч морь унаж данхагнаад байсан. Энэ хар сармагчныг Саарал ордноос хөлнөөс нь чирээд гаргаж хог дээр хаях хэрэгтэй.