sonin.mn

ШАНХАЙ, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /championat/. Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх халз тэмцээний найм дахь өрөг өчигдөр болж, дэлхийн 17 дахь аварга Жү Вэнжүн аварга цол горилж буй эх орон нэгт өрсөлдөгч Тан Жүниг дахин хожжээ. 


Ингэснээр тоглолтын оноо 6-2 болж, Жү Вэнжүн илт давамгайлж байна. Дахин дэлхийн аварга болохын тулд тэрбээр үлдсэн дөрвөн өргийн аль нэгэнд хайнцахад хангалттай.


Сонгодог шатрын дүрмээр 12 өрөг үргэлжлэх эмэгтэйчүүдийн аваргын титмийн төлөөх тоглолтыг Хятадын хоёр хотод зохион байгуулж байгаа юм. Эхний зургаан тоглолт Шанхайд (дөрөвдүгээр сарын 1-10) болсон бол үлдсэн зургаан өрөг Чүнцин хотод (дөрөвдүгээр сарын 11-23) үргэлжилнэ. Өдгөө 34 настай Жү Вэнжүн 2018 оноос хойш аваргын титмийг эзэмшиж байгаа бол 33 настай Тан Жүни 2017 онд дэлхийн аварга болж байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн онд болсон аваргатай өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээнд түрүүлжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг