
ПАРИС, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /AFP/. Алжирын эрх баригчдын зүгээс Францын Элчин сайдын яамны 12 ажилтанд хандан, 48 цагийн дотор тус улсаас гарч явахыг хүссэн тухай Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро өчигдөр мэдэгджээ.
Гаргасан шийдвэрээ цуцлахыг Францын Гадаад хэргийн сайд Алжирын талд уриалаад, энэ шийдвэр бол Францад Алжирын нэг дипломат ажилтан, хоёр иргэн баривчлагдсаны хариуд авсан арга хэмжээ гэдгийг дурдсан байна.
“Манай дипломат ажилтнуудыг нутаг буцаах шийдвэр хэвээр үлдвэл бид яаралтай хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болно" гэж Барро хэлсэн байна.
Францын дипломатчдыг нутаг буцаах тухайд Алжирын талаас одоогоор албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Өмнө нь Алжирын Элчин сайдын яамны нэг ажилтан болон Алжирын өөр хоёр иргэн Францад баривчлагджээ. Дөрөвдүгээр сарын 11-нд Францын терроризмтой тэмцэх үндэсний прокурорын газар (PNAT) тэднийг "TikTok" нийгмийн сүлжээнд 1.1 сая гаруй дагагчтай Алжирын сөрөг хүчний нэрт зүтгэлтэн болох Амир Бухорсыг хулгайлсан хэрэгт буруутгасан байна. Алжирын эрх баригчид дипломат ажилтныг баривчлан саатуулсанд эсэргүүцэл илэрхийлжээ.
Бухорсыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Парисын захын хороололд хулгайлж, 27 цагийн турш саатуулсны дараа сулласан байна.
AFP агентлагийн мэдээлснээр, Алжирын тал түүнийг залилан болон терроризмын хэрэгт буруутгаж байгаа бөгөөд олон улсын хэмжээнд баривчлах есөн захирамж гаргажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Aljir Maroko edgeer etgeedyyd pranzgyigeer herheh be?...baigaagaasaa eneederiig hyrtel Pranziin tyslamj yil yildeleer ni eersdee deeselsen s dee!!!!ted arai dendnee hymyys ni ardyyd ni pranzaar dyyren ene hoyor ylasiin irged zebhen diplomat sygamaar ted pranzaar damjuulan ikhe herenge menge iddeg gej bichdeg ynen baih ni dee!!
франц , ер нь барууныхан АВИЛГЫГ ДЭЛГЭРҮҮЛЭГЧИД,ЦЭЦЭГЛЭГЧИД.
францын колоничлогдыг Монголоос ХӨӨВ - гэж хэзээ нэг цагт бичих л болно.