
Аль ч улс оронд, аль ч цаг үед төр, засгийн бодлого болон үйл ажиллагаанд нөлөөлдөг далд хүч, гүнийн хүч ямагт байсаар иржээ. Ялангуяа төр, засгийн эрх “нэр, нөлөө муутай хүний гарт байх үед” мөнхүү далд хүч, гүнийн хүчний оролцоо ихэд идэвхийждэг. Улс үндэстэн бүхэнд хүндэлж дээдэлдэг уламжлалт үзэл санаа, бодлого гэж буй6 Түүнийг баримталдаг нөлөө бүхий хүмүүс гэж буй. Хаад, жанжид, захирагчид, улстөрчдийг тэд өөрсдийн байр, сууринаас үнэлж, тэдэнд нөлөөлж, далдаас төр барилцаж байдаг. Ихэнх улс оронд ийм хүмүүс, хүч сулдаа, аяндаа нэгдэж гүнийн төр засгийн үүрэг гүйцэтгэж, бодит далд хүч болж хувирдаг жамтай. Зарим улс оронд шашны нөлөө ил, далд өсөн өссөөр төр засгийн дээр гарч улмаар төр болон шашны эрхийг илээр хослуулан баригч ч гарч ирдэг. Энэний жишээ бол Төвдийн Далай лам нар юм. Шашны томчууд нь эхэн үедээ гүнийн төр засаг мэт байх боловч сүсэгтэн олны итгэл, хүндэтгэлд тулгуурлан ил болсоор, нөлөө нь өссөөр, төр засгийн эрхийг гартаа бүрэн оруулдаг байна.
Гүнийн төр засаг мэт хүч XXI зуунд ч олон оронд ажиглагдах болов. Иймэрдүү хүч Их Британид бол голдуу л хатан хааны талынхан, лордууд, харин АНУ-д бол банк-санхүү, цэрэг-тагнуул, цэрэг зэвсгийн аж үйлдвэрийн эзэд, хэвлэл-мэдээллийн томчуудын хам нөлөө, сонирхол юм.
Чухамхүү тэдний нөлөө, оролцооны улмаас төрийн эргэлт, улстөрийн аллага, ерөнхийлөгч болон ерөнхий сайдын хууль бус гэхээр огцруулалт, улстөрийн тогтворгүй байдал, хямрал гарч байжээ. Гүнийн улстөрийн далд хүчнүүдийн нөлөө, оролцоотойгоор том эзэнт гүрнүүд хүртэл мөхөж байв. Ази дахины жишээ, баримт гэхэд л Монголын эзэнт гүрний, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн мөхөл, мөн Манжийн эзэнт гүрний мөхөл юм. Хятадыг бүхэлд нь (хойд, урд) эзэлж чадсан монгол төр аргагүйн эрхээр хятад түшмэдүүдийг өргөн ашиглахаас өөр аргагүй байв. Төв хэсэгт, мөн мужуудад хятад түшмэдүүд монголчуудын эсрэг нууц, далд ажилласаар тариачдын өргөн бослого гаргажээ. Манжийн төрд ч мөн ийм шинжтэй цохилт ирж мөхсөн болно. Ар Монгол дахь Манж, Хятадын ноёрхлын эсрэг нууц, далд ажиллаж ирсэн Монголын эх орончдын тэмцэл ч гэсэн “гүнийн улстөрийн хүчний” нөлөө, оролцоо, далд удирдлагаар XIX зууны эцсээс ХХ зууны эхийг дамнан үргэлжилж байв. Чухам тэр хүч (гүнийн төр засаг, удирдлага) цаг ба эгзэг, элдэв боломжийг ухаалгаар ашиглан тусгаар тогтнол зарлаж, нөхцөл, байдалд нийцүүлэн Богд гэгээнийг хаанаар өргөмжилж, төр засгийг эмхлэн байгуулж, 1921 онд Барон Унгерны дивизийг бүх талаар дэмжиж, өөрсдөө шууд оролцож байж гамин цэргийн их хүчийг бут цохижээ. Харамсалтай нь дотоодын болон гадаадын нууц ажиллагаа, хорлол, террор тэр эх орончдын цөм хэсгийн нь амь насыг бүрэлгэж чаджээ.Шарын шашны гүнзгий нөлөө болон Богд гэгээний ямар ч ирээдүй үгүй, дэвшил үгүй, болхи удирдлага дор Ар Монголыг үлдээх, орхих гэсэн гадны санаархал цаана нь нуугдаж байжээ.
Энэ зорилго, оролдлогыг үл ухаарсан, үл ойлгосон, монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөний жинхэнэ удирдагчдыг олж харах чадваргүй хүмүүс огт өөрийг өнөөдөр ч гэсэн ярьсаар, “нотолсоор” байгаа нь эмгэнэл юм.
“Гүнийн төр засаг” гэхээр хүч оршин байх, түүний нөлөө, оролцоо тооцогдож байх нь мөнхийн гэхээр үзэгдэл, урсгалаар, аяндаа буй болдог далд, нууц сөрөг хүч юм. Төр засгийн хуурамчлал, дүр эсгэлт, “үндэсний төр” нэртэй харийн төр, “ардчилсан төр” нэртэй хөрөнгөтний төр, “олонхийн ардчилал” нэртэй цөөнхийн засаглал, төрийн эрхэнд тохиолдлын хүн, хүч, чадвар мөхөс хүн, хүч гарсан тохиолдлуудад “гүнийн, далд төр засаг” заавал ч үгүй гарч ирдэг байна. Дүр эсгэсэн, хуурамч ардчиллын нөхцөлд төр нь хэрэг дээрээ хөрөнгөтний төр байдаг, эсвэл хөрөнгөтнүүдийн тавиул, утсан хүүхэлдэй байдаг. Ухамсар дорой олонхийн саналыг элдэв аргаар олзолж сурсан хөрөнгөлөг этгээдүүд, гадныхны гар хөл бологсод “ардчилал” нэртэй, “ардчилал” багтай төр, засгийг хэдэн ч удаа, хичнээн ч урт хугацаагаар байгуулж чаддаг нь тив тивийн практикаар нотлогдоод байна. Ийм нөхцөлд улстөрийн олон нам байгуулагддаг, улстөрийн амьдрал тогтворгүй болдог, сонгууль будилдаг, популистууд эрээ цээрээ алддаг, авлига цэцэглэдэг, нийгэм хаос байдалд ордог нь тодорхой боллоо. АНУ-ын өнөөдрийн жишээ гэхэд л “сонгууль болж санал хураалт явагдахаас өмнө (бүр хэдэн сарын өмнө) өөр намын нэр дэвшигчийг хөнөөх гэж 2-3 удаа оролдлоо. Ардчилсан гэгдэх оронд, ардчилсан нэртэй нам төр засгийн эрхэнд байгаа үед улстөрийн ийм хүчирхийлэл байж болох уу? Сонгогчид биш, харин төрийн эрхэнд үлдэх гэж шунасан хүмүүс шийдвэр гаргах гэж оролдож байна шүү дээ! Ардчилсан оронд, ардчилсан сонгуулиар ард түмэн л ерөнхийлөгчөө тодруулах ёстой биз дээ?
Дэлхийн хэмжээнд өрнөж, өргөжсөөр байгаа даяарчлах үйл явц, зорилгыг “хүн төрөлхтөнг нэг хэвэнд, нэг жолоонд оруулах зорилго” мэтээр гуйвуулан ойлгох, тайлбарлах явдал АНУ-ын зүгээс жанжлах санаархалтай нь уялдан анх гарч иржээ. Энэ санаархал нь одоо оролдлого болон туршигдаж, цэрэг-зэвсгийн хүчинд түшиглэн эрч хүч авсаар байна.
Том газар нутагтай улс орон, байгалийн их баялагтай улс орон, ядуу буурай улс орон, геополитикийн хувьд чухал дэвсгэр нутаг, нуур, далайг өөрийн бүрэн эрхшээлдээ оруулж, байлгаж, ашиглаж, мөлжиж байхын төлөө АНУ ямар ч заль мэх хэрэглэхээс буцахгүй болчихжээ. Ийм зорилгоор террор ч үйлдэх боллоо. Энэ байдлыг нь таньж, ойлгосон улс орон бүр АНУ-аас хөндийрч эхэллээ. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Дэлхийн бусад том, хүчирхэг гүрнүүд энх тайван, тэгш эрх, чөлөөт байдал, харилцан ашигтай байдлыг эрхэмлэж, том бага гэлтгүйгээр бусад улс оронд хүндэтгэлтэйгээр хандаж, онцлог бүхнийг нь, өвөрмөц байдал бүхнийг ойлгож, тооцож харилцах болов. Чингэж дэлхий дахинд шинэчлэл, өөрчлөлт явагдаж байна.
Олон улсын харилцаа олон том төвтэй, олон тулгууртайгаар шинэ бүтэц, зохион байгуулалтанд шилжиж эхэллээ. Ийм процесс эргэлтгүй өрнөх нь тодорхой болчихлоо. Түүнд саад болох, бүхнийг бүгдийг өөртөө захируулах гэсэн АНУ-ын санаархал аль ч бүс нутагт “хад мөргөж” байна.
Улстөрийн албан ёсны тогтолцооны гадна байж, “гүнийн төр, засгийн” үүрэг гүйцэтгэдэг хүчийг таньж, тооцож байх нь улстөрийн танихуй, улстөрийн соёлын нэгэн чухал шаардлага юм. 200 гаруй тооны улс орон, олон мянган угсаатан даяарчлагдах процесст автахын зэрэгцээ өөрийгөө хадгалж үлдэх, үнэт уламжлалаа тээсээр, баяжуулсаар байхыг эрмэлзэн буй эдүгээ цаг үед улстөр судлал “гүнийн төр, засгийн үзэгдэлд” анхаарал хандуулахгүй байж болохгүй билээ. Хуурамчлал, дүр эсгэлт, олон нүүр, олон стандарт, тоглоомын гэхээр шинж, байдал цөөн бус улс орны төр, засгийн үйл ажиллагаанд ажиглагдах болсон эдүгээ цагт, мөн үнэн ба худлыг олж харахад хүнд болсон нөхцөл, байдал дунд “гүнийн төр, засгийн” гэнэтийн, заримдаа зүй бусын нөлөө, оролцоог таних, тооцох нь ч чухал болчихлоо. Улстөрийн намуудын нэр, хаяг ч, шинж байдал ч, баримталдаг гэгдэх үзэл санаа нь ч тэр болгон худлаар дүүрчихээд байгаа нь зарим тохиолдолд ганцхүү “гүнийн төр, засагт” л найдахаас өөр аргагүй байдлыг ч буй болгож байна. Тодорхойгүй, эгзэг ээдрээтэй, худлын нь цаана үнэн, багны нь цаана жинхэнэ нүүр царай нь нуугддаг үзэгдэл олон улсын улстөрийн амьдралд улам л өргөжсөөр, газар авсаар байгаа нь ч нууц биш билээ.
Албан ёсны төр, засаг ба гүнийн төр, засгийн үнэн нүүр царайг таньж тооцох, цаашдын чиг хандлагандаа ашиглах, болзошгүй гэнэтийн өөрчлөлт, хугарал, нугарлаас сэргийлэх чадавхыг ялангуяа дипломатууд сайтар эзэмшсэн байх нь чухал болно.
Гүнийн төр, засгийг тодорхой нэгэн үзэл суртлаар хөглөж, хөтөлж, санхүүжүүлж ирсэн гэх хардлага “сионы мэргэдийн протоколуудтай” холбогдож, банк-санхүүгийн эзэд-еврейчүүдтэй холбогдож яригдах нь буй. Энэ хардлага оргүй хоосноос ч төрсөн, гарсан биш юм. Энэ талаарх мэдээллүүдийг нягтлан үзэх, өнөөгийн бодит байдалтай уялдуулан шалгах, судлах нь мөн чухал байна. Бага буурай улс орны баялгийг цөлмөн авахад одоо үл хэрэглэгдэх арга гэж үгүй болжээ. “Тэр улсыг эзлэх, эрхшээх гэж дайн хийгээд яах вэ? Төр засгийг нь л худалдаад авчихад болоо шүү дээ!” гэх бодлого эдүгээ хаа сайгүй хэрэгжиж байна. Өөрт нь үйлчилдэг улстөрийн нам, тэр намын удирдлага дахь хүмүүсийг тэтгэж, санхүүжүүлж, сонгуульд ялуулж, илчлэгдэх үед нь оргуулан аваад орогнуулж, хамгаалж байгаа баримт, жишээ ч олон болов. Дэлхийг бүхэлд нь эзлэх, захирах, мөлжих “Бурхдаас олгогдсон эрх бүхий дээд төрөлтөн, дээд угсаатан” гэх үзэл суртлын шинэ хувилбар гарч, энэ чиглэлийн “архаг хууччууд” өнөөдөр нэгдэж нийлээд байна. Аливаа үзэл суртал олон хүнийг эзэмдэх хэрээрээ материаллаг хүч, улстөрийн хүч болдог жамтай болохоор өнөөдөр иймэрдүү үзэл сурталд автсан улс орны тоо хэдэн арав болсон том аюул нүүрлэлээ. Тэд дэлхийн 3-р дайныг өдөөж болзошгүй болчихлоо. Орчин үеийн дэлхийн дайн цөмийн зэвсэг хэрэглэж байж л төгсөх болно. Энэ том аюул, сүйрлээс сэргийлэх хэрэгтэй болоод байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл16
Чулуунжав абугай,,, таны бичсэн “”””Өөрт нь үйлчилдэг улстөрийн нам, тэр намын удирдлага дахь хүмүүсийг тэтгэж, санхүүжүүлж, сонгуульд ялуулж, илчлэгдэх үед нь оргуулан аваад орогнуулж, хамгаалж байгаа баримт, жишээ ч олон болов.””””энэ хэсэг тань гүржид,,,, украинд,,, сирид оросын хийсэн түрэмгийллийн БОДИТ жишээ байнаа,,,украинаас өөрийн гар хөл болсон янукович медведьчукыг путин яг таны бичснээр ,,,,дэмжин тэтгэж ашиглаж байгаад,,,,,оросруу татан авсан шүүдээ,,,
тэгээд юу гэж чадаж байгаа юманд аргагүй гэдгийм за,анусын гөлөг болж ардчилал нэрээр МОНГОЛ орноо сүйрүүлсэн хүзүүгүй тарвагаа эхлээд харчих тэнэг минь
хужаатай хрущев муудалцсаныг ашиглан хятадууд оростой зориуд муудацаж америътай саймширан америкийн технологийг хөгжөөгүй муу улсын дүр үзүүлэн хулгайлж одоогийн хөгжилд хүрсэн аймеркийн орсын хөгжлийг хазаарлах задалж бутраах санааг гадарлан орсыг задлаж буталж хөх жинс нэхмэл гүйдэггүй бараагаар орос ёвропийг урхидан эдийн засгийн ашиг олсон одоо орос америк ёвропийг дайтуулж ашиг олж байна АМЕРИКИЙН ТАРИФ""-ийн эсрэг америкийг унагахаар бас ханцуйндаа нуучихаад хийх гэж байна америк тэнэг мэдэхгүйлдээ
Энэ балай гадны агент үхсэн хуулан бичигээ гаргаад ирж
Элбэгшунал сайханбалаг бар мэтийг ану с ивээлдээ аваад орогнуулж байгаа байхаа
Өнөө маргаашгүй үхэхээ мэдэхгүй байж яасан том юманд санаа зовж явдаг өвгөн бэ ! Дэлхийн 3 р дайн болох нь сэргийлэх хэрэгтэй байна гээд нойргүй хоноод байгаа юмуу ! Болж л байг л дэ ! Цөмийн дайн болсон ч цөмийн пуужин бөмбөгүүд Африк болон :Монгол мэтийн орнуудад тоож тусахгүй болохоор санаа зоволтгүй өвгөн минь ! Зурагтаар ашгүй үзэх юмтай болоод өвчинөө мартана өвгөн минь ! Олон юм бодож үймэрсэний хэрэггүй өвгөн минь эмгэнийхээ эмийг уусгаж өг Чуукаа өвгөн минь !
Орос цөмийн зэвсэг хэрэглэвэл украйны дайн шууд дуусна. Европ оростой дайн хийхгүй. Харин оросоос нэг ширхэг хадаас ч европод зарагдахгүй болно.
Орос улс хадаасаа ч хийж чадахаа больсныг валька красные трусы Матвиенко авгай Холбооны зөвлөлийн хуралдаан дээр ил тод хэлсэн шүү дээ
Маш сайн дүгнэжээ. Гэхдээ манайхан нийгмийн философи ойлгохгүй ээ. Гэхдээ бичээд л байгаарай. Судлаач Х.Д.Ганхуяг.
Орос дахь 1917 оны октябрь сарын большевик үймээн төрийн эргэлт,1990 оны сүйрэл,УАХХ-ны дэд хурандаа оросын дарангуйлагч болж хувирсан….энэ болгоны гүний төр засаг хүч нь ….
Ардчлал гэж байхгүй гэж хэлээд байхад яах гээд байнаа??!!! Хууль хэрэгжүүл. Гэмт хэрэгтэнг хуулиар шүүж сур.
Ардчилал баыгаа учраас л та нар дураараа үгээ хэлж бичиж зоргоороо хуцаж чадаж байна…орос хятад улсуудад эвгүйхэн шүүмжлэлтэй юм бичих ч юм уу постолох эсвэл хүний постыг репост хийх лайк дарах бүр улс төрийн шинжтэй онигоо мэтийг бичих л пм бол шууд хаягаар чинь хөөж олоод бөөсгийг чинь сугалана….
Далд засаг, засаглал гэж нэрлэвэл илүү ойлгомжтой болох юм шиг. тиймээ, энэ бол баттай. Холливууд энэ дэлхийд байсан, одоо ч байгаа үйл явдлаар үргэжл кино хийдэг ч үнэн. уран зөгнөл т энэ тэрээ гэж ярьж болох ч бүгд болсон явдал. аль эрт болсоныг нь үлгэр гэнэ, зэрэгцээ ертөнцөд болсоныг фантази гэнэ. гэвч бүгд л болсон лдоо.
Тагнуул хөндлөнгийнх
STOP THE RUSSIAN PROPAGANDA
Иймэрхүү ХУЙВАЛДААНЫ ОНОЛ өнөөгийн ертөнцөд ховор зүйл биш. Дүр эсгэсэн ардчилал гэх нэгнэр томъёо их моодонд оржээ. Тэр нь шинжлэх ухааны ямар ч үндэслэл, тайлбар, гаргалгаа байхгүй, дүргүй нь хүрсэн бүх юмаа нэг шууйдайнд чихнэ. Тэгээд л тэр муу муухай гэсэн юмныхаа цаана нь нуугдсан хорлонтонг иорүүлэхэд үзгийн хурцыг зориулна. Үүнийг нь нийгмийн доод давхрагынхан дэмжин уриална. Зохиогч үүнд улам урамшин өөр олон олон дайсныг илрүүлэх ажилдаа шамдан орно. Хуйвалдааны онол хэдий болхи бүдүүлэг байна, харанхуй массад төдий амжилт олно.