
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 11. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” клубийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Брайан Маклеллан тус лигийн тэмцээнүүдэд хамгийн олон гоол оруулж, дээд амжилт тогтоосон Оросын довтлогч Александр Овечкинд алтан цохиур бэлэглэлээ.
Цохиур бэлэглэх ёслол “Вашингтон” багийн мөсөн талбайд болжээ.
Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “Вашингтон” баг “Нью-Йорк Айлендерс”-тай талбайд нь тоглох үеэр А.Овечкин 895 дахь гоолоо оруулснаар Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн билээ. Алтан цохиур гардуулах ёслолд Овечкины хүүхдүүд, түүний ээж болох сагсан бөмбөгийн Олимпын аварга Татьяна Овечкина, эхнэр, хадам эцэг нь оролцжээ.
Мөн алтан цохиурын жижиг хувилбаруудыг Овечкины хүү Сергей, Илья нарт бэлэглэсэн байна. Мөн “Вашингтон Кэпиталз” багийн эзэн Тед Леонсис Овечкины ээж, эхнэрт цаг бэлэглэсэн бол Овечкинд түүний дүрс бүхий шайбыг гардуулсан байна.
Ёслол эхлэхийн өмнө дэлгэцэн дээр Овечкин дээд амжилт эвдэж шайб оруулж буй мөч, түүний багийн нөхөд болон Гретцки сэтгэгдлээ ярьж буйг харуулсан богино бичлэгийг үзүүлжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл8
Ээж нь сагсан бөмбөгийн төрөлд Олимпын алтан медаль 2 удаа авсан Европын болон Дэлхийн олон удаагийн аварга хүн шүү. Ээж нь 8 номертой тоглодог байсан.
Овечкин бол жинхэнэ орос эр бналээ,оросууд бид рекордыг эвдэж чадлаа гэж мэдэгдсэн шдээ
Хуухэд байхдаа Оросын телевизээр Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн чадварлаг тоглолтуудыг бишрэн шутэж уздэг байлаа
Залуу байхдаа хаалгач Владислав Третьяк, Сергей Макаров, Вячеслав Фетисов, Александр Касатанов, Владимир Крутов, Сергей Ларианов нарын дэлхийн шилдэг тавтын тоглолтыг шимтэн үздэг байлаа
мөн домогт Харламов
Алексей Касатонов, Игорь Ларионов шүү. Шүүмжлээгүй зүгээр л залруулга
Азтай хог Америкад очоод алтан цохиур авдаг байнашдээ..Хэрвээ Орос доо байвал нэг муу алкаш..за үсрээд багын дасгалжуулагч хийх байсан байхдаа. Бариад идчихэв..200% үнэншүү.. Ялначуудаа
Дунд хуруу