
Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг энэ тэмцээнээс гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртэв.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Энхжин мөнгө, 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медаль хүртлээ.
Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ц.Цогбадрах, 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар мөнгө, 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн нар хүрэл медалийн тавцанд гарлаа. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцсон юм.
Нэмж мэдээлэл хүргэхэд, Монголчууд чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс анхлан медаль хүртсэн нь 1989 он. Япон улсад болсон тус тэмцээнээс 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алтан медаль хүртсэн бол 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байв. Монголын чөлөөт бөхийн баг 1979 оноос энэ тэмцээнд тасралтгүй оролцохдоо 1999 оноос бусад жилүүдэд медальтай ирсэн билээ.
Сэтгэгдэл4
xudlaa 70-d ond avsan 10 jind kkk
1979 онд албан ёсоор элэсэн ч манайхан 1989 оноос л оролцсон юм билээ. Тэр хүртэл медаль аваагүй биш. Оролцоогүй.
1973 онд чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан түүхтэй. Улаанбаатарын дэвжээнд Монгол, БНАСАУ, Япон, Австрали гэсэн дөрвөн орны баг тамирчид өрсөлдснөөс Монгол Улсын тамирчид арван жинд арвуулаа түрүүлж, дахин давтагдашгүй гайхалтай амжилтыг үзүүлсэн. 48 кг-ын жинд гавьяат тамирчин Очирдолгорын Энхтайван, 52 кг-д ОУХМ Доржжодовын Ганбат, 57 кг-д гавьяат тамирчин Мэгдийн Хойлогдорж, 62 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов, 68 кг-д гавьяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж, 74 кг-д ОУХМ Магсарын Бат-Амгалан, 82 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг, 90 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат, -100 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хорлоогийн Баянмөнх, +100 кг-д гавьяат дасгалжуулагч Должингийн Адъяатөмөр гээд Монголын чөлөөт бөхийн “Алтан үе”-ийн луугарууд Азийн анхны аварга хэмээх эрхэм хүндтэй алдрын эзэд болцгоосон юм. Гэсэн ч үүнийг ДБНХ (UWW) өдгөөг хүртэл албан
Тэр үед нь Чөлөөт бөхийн Ази тивийн холбоо гэж албан ёсны холбоо арай байгуулагдаагү й байсан юм билээ. Тэгээд Дэлхийн Чөлөөт бөхийн холбоо тэр тэмцээнийг зөвшөөрөн хүлээгээгүй юм аятай л билээ дээ.