sonin.mn

МҮБХ ба "Эвт Монгол" клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг 2025.04.19-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлолоо. Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цолд хүрч байв. Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд зориулж олон гэнэтийн бэлэг бэлдэж байгаагийн дотор супер азтан тодруулж автомашин бэлэглэхээр болжээ. Бөх сонирхогчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.