sonin.mn

Оросын шатарчин Александра Горячкина Киприйн Никози хотод болсон Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ цуврал Гран-При тэмцээний 4 дэх шатны тэмцээнд 5 дугаар байр эзэллээ. 


Тэрбээр нийт 9 өрөг тоглож 5 оноо авсан байна. Тус тэмцээнд Украины шатарчин Анна Музычук 6 оноогоор түрүүлсэн бол Хятадын Жү Зиньэр /6 оноо/, Энэтхэгийн Харика Дронавалли /5 оноо/, Украины Мария Музычук /5 оноо/ нар удаалжээ.


Гран-Пригийн дөрвөн тэмцээн дууссаны дараах байдлаар Горячкина нийт 308,34 оноогоор тэргүүлж байгаа бол Казахстаны шатарчин Бибисара Асаубаева /197,5 оноо/, Украины Анна Музычук /189,17 оноо/ удаалж байна.


Дараагийн 5 дахь үе шатны тэмцээн 4 дүгээр сарын 13-24-нд Энэтхэгийн Пуна хотод болно.


Чансаа өндөртэй эмэгтэй шатарчдын дунд явагдаж буй 6 үе шаттай ФИДЕ-гийн цуврал Гран-При тэмцээний нийлбэр дүнгээр хамгийн олон оноо авсан хоёр шилдэг шатарчин 2026 онд дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг сонгон шалгаруулах тэмцээнд оролцох юм. 




Б.Адъяахүү