
Грекийн Коста Наварино хотноо пүрэв гарагт (3-р сарын 20) болсон ОУОХ-ны 144 дүгээр чуулганд 41 настай Кирсти Ковентри Олон улсын олимпын хорооны 10 дахь ерөнхийлөгчөөр 49 хүний саналаар сонгогдлоо.
Түүний хувьд энэ том албан тушаалд сонгогдож буй анхны эмэгтэй, анхны Африк гаралтай хүн болж байна.
Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ бол зүгээр нэг нэр төрийн хэрэг биш юм. Би энэ байгууллагыг маш их бахархалтайгаар, үнэ цэнийг эрхэм болгон удирдан чиглүүлэх болно гэдгээ та бүхнийхээ өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Мөн та бүхний гаргасан шийдвэрт баярлаж байна. Хамтдаа бид олон гайхалтай ажлыг хийж бүтээх болно” гэжээ.
Тэрээр Зимбабве улсын Хараре хотод төрсөн бөгөөд усанд сэлэлтийн спортоор олимпын наадамд 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл зэрэг нийт 7 медаль хүртэж байсан юм.
Мөн 2018 оны 9 дүгээр сараас улс төрд орж Зимбабве улсын Засгийн газрын залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байв. Шинэ ерөнхийлөгч ирэх 6 дугаар сарын 23 нд үүрэгт ажлаа хүлээн авна.
Сэтгэгдэл4
Зимбабве улс манай монгол шиг ядуу улны улс гэсэн биз дээ?
Африкийн нилээд олон улс орон манайхаас өндөр хөгжилтэй болчихсон юм шиг байгаа юмдаа ! Бид л Орос ах гэж баахан цаг алдаж хоцрогдоод,одоо Чингис гэж чээжээ дэлдэж бас баахан цаг алдаад л байх шигээ....
Тус улсд маш их цагаанууд тариалангын аж ахуй эрхлэж амьдардаг байсаныг сүүлын үед хөөж гаргаж их газарыг харуудад өгсөн шүү хөө. Гэтэл харууд ажилуулж чадахгүйгээс болж эдийн засаг унаад л байгаа даа
Английн колони улс Зибамбве гэж ойлгох хэрэгтэй. Бодвол энэ эмэгтэй нь эцэг дээдэс нь Зимбабвед олон мянган боолтой, том эдлэн газартай байсан (одоо ч тийм байгаа) байх.