
Монгол Улсын иргэд фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа тэргүүлж байна. Гэвч зүй зохистой хэрэглээ гэж ярьвал дутуу дулимаг. Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улсад 2.5 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагаас 1.5 сая нь хуурамч хаягтан юм. Ялангуяа хавар болохоор тэд жинхэнэ галзуурч эхэлдэг.
Дуулна. Бүжиглэнэ. Жүжиглэнэ. Хараана. Ерөөнө. Хүний хийж болох, болохгүй бүхнийг хийж, заавал нэг сенсаци үүсгэнэ. Сошиалын галзуурлыг үзсээр хаврын туршид ярианы сэдэвтэй л өнгөрдөг.
Саяхан гэхэд хуруу, гараараа дүүрэн алтан бөгж, бугуйвч зүүчихээд “Би ядуу хүн, амьдрал хэцүү байна” гэж хашгирч, уйлж, орилж лайв хийгээд л байсан. Бас нэг нь машинаараа гүүрний хаалтыг мөргөчихөөд хажууд нь зогсоод бүжиглээд л байсан. Шинээр гарч байгаа “Ододтой бүжиглэе”, “Тэнгисийн эрэг” шоунд оролцогчдыг хичнээн сайн, сайхан байсан ч яаж ийж байгаад л шүүмжилнэ. Улс төрд нэг юм болохоо байлаа, нэг дуулиан гарлаа. Шүүмжлээд л байдаг. Бид өөрсдийгөө шүүмжлэгч ард түмэн ч гэж нэг талаар өмөөрдөг.
Гэхдээ энэ байдал хэрээс хэтэрч, хот айл, улс үндэстнээ сүйтгэж ч мэдэх хэмжээнд хүрлээ. Мэдээллийн үнэ цэн, цензур гэж алга. Сошиалд олигтой хязгаарлалт алга. Галзуурагсдад авч байгаа зохицуулалт, хуулийн хариуцлага ч гэж алга.
Тэд улам бүр галзуурсаар. Түүнийг нь дагаж монгол хүний үнэлэмж унасаар. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргисоор. Энэ байдал энэ хавар, дараа жилийн хавар, түүний дараагийн хавар. Хавар ч гэлтгүй Монголын жилийн дөрвөн улирлаа тойрч эргэлдсээр даамжирсаар.
Монгол Улс буурай хөгжилтэй орон байхаа болж, ОУБ-аас тусламж авахыг нь зогсоолоо
Монгол таван хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай ч болчихлоо. Саяхан Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5875 ам.долларт хүрснээр Монгол Улс хөгжил буурай орноос урагшилж, олон улсын байгууллагуудаас зээл, тусламж, дэмжлэг авахааргүй ахисан хөгжилд хүрлээ. Гэтэл улсын хөгжлийг түүчээлэгч хүн амынхаа хөгжлөөр бол ухарч байна. Хүн амын хөгжлийг хойш татаж, Монголдоо ч төдийгүй дэлхий дахинд биднийг сошиалаар “муухай” харагдуулж байгаа галзуурагсад, хуурамч хаягтай улс орныхоо болж бүтээж байгаа ажил бүрийг харлуулж, муулагсдыг хууль журмын дагуу хязгаарлаж, шийтгэх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл13
Монголчуудын 70 хувь нь усан тэнэг
Оросуудын шээс Буриадууд Монголчуудыг социализм шигээ доромжлохгүй шүү.
Хаагаач, ямар хэрэггүй. Монгол хүмүүсийн тархийг хогийн сав болгож бгаа фэйсбоок хэрэггүй. Хаа
монгол улс орос улс шиг шудрага үнэн ч улс болмоор байна одоо дэлхийд орос улс үнэн хэлдэг үнэн явдалтай ганц улс байна америк хүртэл эргээд хүндэлж эхэллээ үнэнээр явбал үнэнд гүцэгдэж байна жинхэнэ ардчилал орост хэрэгжжиж бана одоо баруун ялагдаад ирэхээрээ ямар бултаж булисан бультарсан юм яриад молигодоод хээрэггүй болчихдог юм байна бүр англи франц ямар худал юм ярьж байгааг ч харж байна орс ёстой гүний суурьтай хөдөлбөргүй улс юм байна хятад тал алдахгүйг боддог улс байна хоол иддэг ам олон болохоор арга ч гүй өлсвөл улсаа сүйтгэнэ монгол өлсөөд улсаа сүйтгэхгүйг монголын олигарх сайн мэдэж байгаа учраас дарангуйлж байна
Бурятууд(Брат- Бараат- Бурят) дандаа согтуу.
хавартаа ч биш байхаа, бусад улиралуудад ч гэсэн галзуу солиотой хүн бичсэн юм болов уу гэж өөрийн эрхгүй бодмоор коммент зөндөө л тааралдаж байдаг
1,5 сая хуурамч хаягийн нэг сая нь л лав Женко гийн троллууд байгаа ш дээ. Ойрын үед Данхыг огцруулбал Женко лалар далдрах магадлалтай юм даа !!!
Мэдрэл бас Жэнкогоо бичээд л байна уу.
Бүх Facebook, Instagram зэргийг хаах хэрэгтэй
Сүүлийн үёд дуучин Жавхлан балай их галзуурч байна аа ! Та нар үзээч !
Европын ихэнх орнуудад Facebookийг ядуу хуний хогийн сав гэж нэрлэдэг
Эрүүл ухаан, диктатур хоёр л хэрэгтэй байна даа.
жорлонгуудыг бүгдийг нь хаах хэрэгтэй усан тэнэг юмнууд өдөрчин шөнөжөн жорлонгоо ухаад ажилгүй залхуу тэнэг байгаа гэж бүтэхгүй ард түмэн болж дууслаа