Олон анхаарал татсан авлига албан тушаалтны хэргүүдийг хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нар байр сууриа илэрхийллээ.
Б.Энхбаяр:
-Би олны анхаарал татсан авлига албан тушаалын хэрэг дээр өөрөөс хамаарах бүхнийг хийсэн. УИХ-ын гишүүн байхдаа сонсголуудыг хийж, маш олон үйл баримтыг хүлээлгэж өгсөн. Мөн ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа олон асуудал, үйл баримтыг хуулийн байгууллагуудад хүлээлгэж өгсөн. Тэгээд одоо энэ бүхэн хаачсан бэ. Үүнийг одоо надаас нэхэх ёстой юм уу. Хүлээж авсан байгууллага нь шалгах ёстой.
Хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ талаар хуулийн байгууллагуудаас асуух хэрэгтэй. Мөн одоогийн Хууль зүйн сайдаас асуух хэрэгтэй. Тухайлбал, шалгаж байсан хэргүүдийг дарах гэж очсон юм уу, эсвэл яах гэж очсон юм гэдгийг нь өөрөөс нь асуух хэрэгтэй.
Хуулийн байгууллагуудын зүгээс “мөрдөн шалгаж байгаа” гэдэг тайлбар өгдөг. Би өөрөө хуульч хүн, зарчимтай хүн учраас мөрдөн шалгах ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг хүсэхгүй. Гэхдээ ард түмний төлөөлөгчийн хувьд адилхан шахаж, шаардаж ажилладаг. Худал бол худал, үнэн бол үнэн гэдгийг хэлээч гэж шаардаж байна. Ярьсан зүйл нь тэгээд таг болчихдог. Таг болчихсон асуудлыг нь надаас асуудаг. Би бол өөрөө шалгасан зүйлдээ итгэл үнэмшилтэй байгаа.
С.Амарсайхан:
-Би Төрийн ордонд гэмт хэргийн талаар ярихгүй гэдгээ ажил авахдаа ч хэлсэн. Одоо ч хэлж байгаа. Цаашдаа ч ийм байна. Гэхдээ энэ нь Хууль зүйн сайд гэмт хэрэгтэй тэмцэхгүй гэсэн үг биш. Тухайн хэргийг ярьдаг хүн нь ч Хууль зүйн сайд ч биш.Улстөрчид ч бай, тухайн гишүүн нь ч бай, сайд нь ч бай гарч ирээд улс төрийн зорилгоор, аливаа хувь хүний амбицаас шалтгаалсан үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдэгдэл хийсээр байгаад сүүлдээ улс орноо ч тарааж дуусгаж байна.
Нийгмээ ч хувааж дуусгаж байна. Дээрээс нь хууль хяналтын байгууллага ч ажлаа хийх боломжийг олгохгүй, хараат бус, бие даасан хууль хяналтын байгууллагын чадавхыг сулруулж байгаа учраас үнэн байсан эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоохоор шалгаад явж байна.
Ямар түвшинд шийдэгдэх вэ гэдэг нь хууль хяналтын байгууллагаас хамаарна. Шүүхээр гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчим бий.Зөндөө олон хэрэг шалгагдаж байгаа. АТГ-т Ерөнхий сайд байсан гурван хүн, УИХ-ын гишүүн болон асан 17 хүн, УИХ-ын гишүүн байгаа нийт 145 хэрэг шалгагдаж, бүртгэл үүсээд, өнөөдрийн байдлаар 45 нь шүүхийн шатанд шилжсэн.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 09 сарын 28,
2026
Сэтгэгдэл8
Хорт могой энхбаяр чи ерөөсөө улстөрөөс зайлаач ээ.. Намыг маань хагалан бутаргагч өгөр шаар
Энэ цөөхөн буриадуудаас ийм олон хэрэггүй шаарнуудыг халхын төрд суулгадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Халхын төр бол Батмөнх даян хааны шууд удам болсон халхын ноёдын төр билээ. Гэтэл одоо хойноос ирсэн нэг Буриад нөхөр халхын төрийг самуун байдалд оруулдаг ёсыг зогсоох шаардлагатай.
Самарсайхан хасаг гаралтай хүн. Налайхын иргэд бүгд мэднэ.
Эрлийзүүд л их аюултай
Энэ цаг үед шудрага улс төрчид, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг түүхчид судлаач эрдэмтдийг гутаан доромжилж эсэргүүцдэг зохион байгуулалттай бүлэглэл идэвхитэй ажиллаж байгаа нь нууц биш.Тэд Б.Энхбаярыг үргэлж дайрч давшилж байдаг.Мөн түүхч Д.Өлзийбаатар,С.Чулуун, зохиолч Ц.Доржготов,судлаач Д.Чулуунжав нарыг элдвээр муулж гутаан доромжилж байдаг. Баахан троллууд эднийг дараад эхэлбэл маш зөв сэдэв хөнджээ гэж ойлгож болно.
Чи бүү донгос энэ төр бол халхын ноёд, тэргүүн дээд номтой мэргэдийн төр болохоос биш, хулгайч буриад Баттөмөрийн Энхбаяр суудаг зөөлөн ор биш шүү.
дагавар охиноо хүчиндэгч Самарсайхан өөрөө хасаг гаралтай хүн шүү. Үүнийг Налайхын иргэд бүгд мэднэ.
Халтар шоучин Энхбаярыг баруун аймгийнхныг үзэн яддаг гэж Хэнтийн Хүрэлсүх төрийн нарийнаар шагнасан ш дээ.Худлаа юм биш.