КАИР, 2026 оны есдүгээр сарын 8 /Reuters/. Ираны тал АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд руу дэвшилтэт пуужин харваснаа мэдэгдэж, тус улсын эсрэг “эдийн засгийн дайн” явуулна хэмээн сүрдүүллээ. Ингэснээр хэдхэн хоногийн өмнө дахин харилцан цохилт өгсөн талуудын мөргөлдөөн цаашид даамжрах эрсдэл нэмэгдэв.
Зургаан сар үргэлжилж буй уг дайн нь үе үе намжиж, үе үе хурцдсаар байгаа юм. АНУ-ын тал хамгийн сүүлд бямба гарагт Ираны байнуудад цохилт өгснөө мэдэгдсэн бөгөөд тус улсын нефть тээвэрлэгч гурван хөлөг онгоц руу пуужин харважээ. Харин Ираны тал “Кассем Басир” пуужинг харвасан гэж тус улсын төрийн хэвлэлүүд ням гарагт мэдээлсэн байна. АНУ Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийг сэргээхийг оролдож байгаа хэдий ч Иран дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн гол зам болох тус хоолойгоор дамжих тээвэрт саад учруулсаар байна. Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Иранд цохилт өгснөөр эхэлсэн дайныг дипломат аргаар зогсоох үйл явцад ахиц гарсан шинж одоогоор алга байна.Ираны тал ойрын өдрүүдэд Персийн буланд шинээр хязгаарлалтын бүс тогтооно гэдгээ, мөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн шинэ коридорын газрын зургийг танилцуулна гэж мэдэгдлээ. Гэхдээ хэзээ танилцуулах нь тодорхойгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Даваа - 09 сарын 28,
2026
Сэтгэгдэл1
Трамп яагаад тохиролцоонд хүрч чадахгүй байгаа шалтгаан: Тэр тэгш эрхтэй хүнтэй хэрхэн ярихаа мэдэхгүй байна. Трамп нэг асуудалтай. Тэрээр бүхэл бүтэн амьдралаа ихэнхи хугацааг Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлэгчээр өнгөрөөсөн. Түүний хэв маяг бол нөгөө тал нь бууж өгөх хүртэл хүчтэй байр сууринаас шахалт үзүүлэх явдал юм. Гэхдээ та илүү хүчтэй хүний эсрэг сууж байхдаа юу хийдэг вэ? Яг ийм учраас Ирантай ямар нэгэн зүйл бүтэхгүй байна. Иран одоогоор хүчирхэг байр суурьтай байна. Америкийн дипломат систем ийм нөхцөлд хэрхэн ажиллахаа мэдэхгүй байна. Тиймээс хийрхэл, Оманыг бөмбөгдөх аюул заналхийлэл, хэлбэлзэл бий. Одоо "Анкорижийн сүнс"-ийн талаар. Олон хүн асууж байна: энэ нь амьд хэвээр байна уу? Үгүй. Одоо энэ бол зүгээр л хэрэгсэл. Америкчууд хэлэлцээр санал болгож, өөрсдөө гарын үсэг зурсан ч дараа нь биелүүлээгүй. Одоо тэд шинэ "энх тайвны санаачилга"-тай ирсэн ч юу ч өөрчлөгдөхгүй. Эхлээд тэд өмнөх амлалтаа биелүүлэх ёстой.Гэхдээ тэд чадахгүй.