
МҮБХ-ноос орон нутгийн бөхийн холбоодын удирдах ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг 2025 оны 03-р сарын 21-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Энэхүү зөвлөгөөн нь дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:
1. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д оруулах саналууд,
2. Аймаг, сумдын баяр наадмын бөхийн барилдаан түүний зохион байгуулалттай холбоотой санал хүсэлтүүд,
3. Орон нутгийн үндэсний бөхийн хөгжил, өнөөгийн түвшин, үнэлэлт дүгнэлт болон жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүй,
4. Монгол бөх- хүүхэд, залуучуудын ёс суртахуунд үзүүлэх эерэг нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх,
5. Орон нутгийн бөхийн холбоодод тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвээр болно.
Аймаг, сумдын салбар холбоодын удирдлага, төлөөллүүдийг идэвхтэй оролцохыг хүсье.
Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Сэтгэгдэл1
Спортын холбоодын удирдах ажилтны зөвлөлгө өн гэж дүрмийн бус арга хэмжээ зохион байгуу лаад түүгээрээ спортын хөгжлийн тусын тул бус цөөн хэдэн бэртэгчний хүсэл зоригийг гүйцэлдү үлэх шийдвэр гаргуулах гэж хөөцөлдөхөө боль ! Хууль,дүрмэндээ заасан бүтцийнхээ дагуух хур лаа хийж асуудлаа шийдэцгээх хэрэгтэй !!! Саяхан 2-3 жилийн өмнө шинэчлэн баталсан хуу линд өөрчлөлт хийх нь үнэн хэрэгтээ хувь хүний хувийн амбицийг л гүйцэлдүүлэх гэсэн атгаг сан аа явж байгаа шүү дээ !!!