sonin.mn

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, "Аврагч" спорт хороо, Од групп, Зорчигч Тээвэр 1 ХХК, Эм Жи Өү Транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.


Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" сдорт хороо, "Эм Си Эс" групп, Богд Банк, "Хос Хаш Оюу" ХХК, "Гал Хонгор" ХХК-ийн бөх, улсын начин Э.Батмагнай нар шалгарлаа.


Наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.


Дараагийн долоо хоногт:


03.21-ний Баасан гарагт 09.30 цагаас: АЙМАГ, СУМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООДЫН АНХДУГААР ЧУУЛГАН,


03.22-ны Бямба гарагт 13:00 цагт Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны түүхт 100 жилийн ой, Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,


03.23-ны Ням гарагт 11:00 цагт Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО