
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираныг урин Ираны цөмийн асуудлаар хэлэлцээ хийх гэсэн үйлдэлд хууран мэхэлж, дэлхийн анхаарлыг өөр зүгт хандуулах зорилго оршиж байна гэж Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи гуравдугаар сарын 12-нд хэлжээ.
Исламын Бүгд Найрамдах Иран улсын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Хаменеи мөн өдөр нийслэл Тегеран хотноо хэлэхдээ, “Бид Ирантай хэлэлцээ хийхэд бэлэн болсон” гэж Америкийн Ерөнхийлөгч Ираныг урьж байгаа нь хууран мэхлэлт, дэлхийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэх, төөрөгдүүлэх зорилготой.
Улмаар Америк хэлэлцээ хийхийг хүсэж байгаа ч Ираны тал сонирхолгүй байгаа гэсэн хуурмаг мессежийг дэлхий нийтэд хүргэхийг хүсэж байна гэжээ.
Хаменеи хэлэхдээ, "Иран, Америк олон жил хэлэлцээ хийсэн ч Трамп газрын үсэг зураад л уг хэлэлцээрийг урж хаясан юм. Америкийн тал амлалтаа даган мөрдөхгүй юм бол хэлэлцээ хийсний хэрэг алга. Америкийн өнөөгийн Засгийн газартай хэлэлцээ хийсэн ч бидий эсрэг авч буй хориг арга хэмжээ цуцлагдахгүй, харин улам л нэмэгдэх болно гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл3
Гадаад харилцаа гэдэг хоосон амлах, хуурах, дээрэмдэх гээд олон муу зүйл байгааг одоо дэлхийд болж буй том том үйл явдлууд харуулж байна. Ийм нөхцөлд гадаад улсад найдах, итгэх ямарч шаардлагагүй. Монголчууд бид илүү дотоодынхоо хүч чадалд найдах, итгэх нь чухал болохоос биш харийн улсаас олз хайх хэрэггүй. Энэ айлчлалууд бол Зөвхөн Монголын ард түмний хуурсан жүжиг гэж бууна. Монголын үндэсний олон нийтийн телевиз мэтээр тархи угаах сурталчилгаа их явж байна.
Өмхий монголчууд өөрсдөө эх оронч биш, тархай бутархай эв нэгдэлгүй амь амиа бодсон юм үзээгүй өлөн оркууд байдаг. Монгол хөгжихгүй байгаа нь энэ.
Iranchuud oorsdoo yaaay bas l mulgui ard tumendee. Huniig hulhidsan ewgui garuud