sonin.mn

Хятадын төмөр замын 20-р товчооны хариуцаж барьсан Бугат -Инчуань чиглэлийн хурдны галт тэрэгний Хэюань тосгоны том гүүр амжилттай холбогдсоноор Бугат-Инчуань чиглэлийн хурдны галт тэрэгний Өвөр Монголын хэсэг дэх бүх гүүр, туннелийн ажиллагаа бүрэн дууссан байна.


Бугат-Инчуан чиглэлийн хурдны галт тэрэг зүүн талаараа ӨМӨЗО-ны Бугат хотоос эхэлж баруун талаараа Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны Инчуан хотод хүрдэг. Гуравдугаар сарын эхний байдлаар тус галт тэрэгний Өвөр Монголын хэсэг дэх зам тавих ажлын талаас илүү хувийг гүйцэтгэжээ. Энэ төмөр зам нь Өвөр Монголын хэсэгт нийт 1 туннель, 90 гүүртэй бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад орох төлөвтэй байна.




Бугат-Инчуан чиглэлийн хурдны төмөр замын нийт урт нь 519 км, цагт 250 км хурдлах боломжтой. Өвөр Монголын Бугат хот, Баяннуурын Урдын өмнөд хошуу, Баяннуур, Ухай зэрэг газруудыг дамжин өнгөрдөг, нийт 13 өртөөтэй. 




Бугат-Инчуан чиглэлийн хурдны галт тэрэг бүрэн ашиглалтад орсны дараа Инчуань хүртэлх хугацааг 6 цагаас 2 цаг хүртэл богиносгож, Өвөр Монголын баруун хэсэг, Ниншя зэрэг баруун хойд бүс нутгуудын зорчигчдын Бээжин орох цаг хугацааг ихээр хэмнэх юм гэнэ.



Г.Бямба