
14 дэх удаагийн Хятадын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Байнгын Хорооны Хурлын 3-р чуулган 3-р сарын 4-нд нээгдсэнээс хойш УТЗЗ-ийн 34 салбарын 2000 гаруй гишүүд улс төрөөр зөвлөлдөх хэлэлцүүлэгт гүнзгий оролцон, нийтлэг ойлголтыг өргөн хүрээнд хуримтлуулсан байна. 3-р сарын 5-ны 20 цаг хүртэлх байдлаар нийт 5890 саналыг хүлээн авчээ.
“Хятадын ард түмний УТЗЗ-ийн БХХ-ны санал санаачилга дэвшүүлэх ажлын тогтоол” болон санал санаачилгад хяналт тавих ажлын нарийн дүрмийн дагуу, хянан хэлэлцсэний дүнд 5002 саналыг хүлээн авч, 262 саналыг нэгтгэж, 626 саналыг санал санаачилга болгож хувиргасан байна.
Хүлээн авсан саналуудад 4531 саналыг гишүүдээс дэвшүүлсэн нь 90.6 хувийг эзэлж, хамтын санал 471 байгаа нь 9.4 хувийг эзэлжээ. Үүнд: Эдийн засгийн хөгжлийн асуудлаар 2133 санал ирсэн нь 42.6 хувийг эзэлжээ. Улс төрийн бүтээн байгуулалтын чиглэлээр 419 санал ирсэн нь 8.4 хувийг эзлэв. Соёлын бүтээн байгуулалтын талаар 459 санал ирүүлсэн нь нийт тооны 9.2 хувь байна. Нийгмийн бүтээн байгуулалтын чиглэлээр 1387 санал ирүүлсэн нь 27.7 хувийг эзэлжээ. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талаар 604 санал ирүүлсэн нь 12.1 хувийг эзэлж буй гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
энэ мэдээнд яруу сайхан монгол хэлний яруу сайхан хэллэг, найруулга, гол утга санаа гэж юм юу ч алга, зүгээр л нэг модон орчуулга. Яана даа монголын сэтгүүл зүй, утга зохиолын салбар, ичиж үхмээр юм.