
БНХАУ-д Жанжакоу хотод снөүбоардын олон улсын нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 8-9-нд болсон бөгөөд манай улсын тамирчид хоёр насны ангилалд нийт зургаан (алт 2, мөнгө 2, хүрэл 2) медаль хүртэв. Тэмцээний эхний өдөр Монголын тамирчид параллель слалом төрөлд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол тэмцээний сүүлийн өдөр өсвөр үеийнхний охидын жиант слалом төрөлд М.Есүй алтан медаль хүртэж, түүний багш Г.Зоригт насанд хүрэгчдийн тус төрөлд алтан медаль хүртжээ. Өдгөө 14 настай М.Есүй нь снөүбоардын спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд УАШТ-д есөнтөө түрүүлсэн тамирчин. Харин түүний багш Г.Зоригт нь снөүбоардын спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дасгалжуулагч, УАШТ-ээс аваагүй медаль түүнд үлдээгүй.
Сэтгэгдэл0