sonin.mn

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын хүчит 256 бөхийн барилдаан сайхан болж өндөрлөлөө. 

Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Зорчигч Тээвэр 1 ХХК, Эм Жи Өү Транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Жем Интернэйшнл ХХК, ХЦ-0208 анги, "Даян" дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв. 


Дөрөвт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, Апу ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Эбэг ХХК, ОСНААУТ, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн арслан Ш.Отгонтөгс нар шалгарлаа. 

Наймд дархан аварга Н.Батсуурь, улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан С.Сүхбат, улсын начин Э.Батмагнай нар үлдэв.