
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол улсаас Узбекистан улсад суугаа Элчин сайд Д.Батбаатарыг Олимпик хауст хүлээн авч уулзан, спорт олимпизмын хөдөлгөөнийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, ГЗ-ийн гишүүн Д.Жаргалсайхан, Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга н.Сугараа, Узбекистан улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Равшан Ганиев, сагсан бөмбөгийн дасгалжуулагч С.Тулга нар оролцов.
Элчин сайд Д.Батбаатар “Төв Азийн бүс нутагт байрлах Узбекистан улс нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр тэргүүлдэг бөгөөд баг тамирчдын спортын амжилт тогтмол өсч байгаа, спортын барилга байгууламжийн хүрэлцээтэй байдлыг судалж үзсэний үндсэн дээр Монголын тамирчдаа хамтарсан бэлтгэл хийлгэх, эксперт урьж ажиллуулах зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах саналтай байгаа” талаар мэдээлэв. Сагсан бөмбөгийн спорт манай улсад хурдацтай хөгжиж байгааг сайшаахын ялдамд дасгалжуулагч С.Тулгыг өөрийн шигшээ багт урьж ажиллуулах болсон талаар Узбекистан улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Равшан Ганиев энэ үеэр дурдлаа.
Сэтгэгдэл1
Батбаатар газарын наймачин зайлаа !