Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсыг зорьсон.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар тус улсад 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болох хуралд оролцох юм.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ сарын 27-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотноо хүрэлцэн ирэхэд Монгол Улсын сүлд, монгол бичиг бүхий гэрэлтүүлгээр тус хотын өндөр барилгыг чимжээ. Абу Даби хот нь Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн том ханлиг бөгөөд улсын нийслэл хот юм. Тус хотын хүн ам 2023 онд 1.57 сая хүрсэн бөгөөд хүн амынхаа тоогоор Дубай хотын дараа буюу Арабын Нэгдсэн Эмират Улсдаа хоёрт бичигддэг. Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 оны 4-р сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсаас АНЭУ-д суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2021 оны 12-р сарын 22-нд анхны суурин Элчин сайдын хувиар Итгэмжлэх жуух бичгээ барьсан юм.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл8
Энэ улсад төрсөн бол харамсахгүй сайхан амьдрах байлаа пиздаа
Доорхи хүнд, "Тиймээ_ энэ улсад чи ТЭМЭЭ болж төрсөн бол харамсахгуй сайхан амьдрах байждээ. Харин Монголд хүн болж төрсөндөө харамсаад байдаг мулгуу байна да..чи...
Аяа Монголын баатрууд...
Одонбаатар элчин сайд од боллоо. Удахгүй Чинг одон буюу нэг бол их том зиндаагаар шагнуулна.
Урилгаар ирсэн хэдэн орны удирдагчдын байрласан буудал болгон дээр тэр орных нь төрөлх хэлээр гэрэлтүүлэг хийсэн бнлэ
Элсэн цөлөөс гарсан баялагаараа ингэж сайхан амьдарч хөгжиж байхад манай арчаагүй улс хамаг баялагаа өчүүхэн хувийн эрх ашгийн төлөө гадныханд үнэгүй шахам өгдөг тэнэг удирдагчидаасаа болоод өөдлөх шинж алгаа!
Gazar nutaggui shaham, elsen tsuld baidag ch gesen en oron hugjsun bna aa, manaikh yasan ve? bugdeeree saikhan amidral oloh geed gadaad ruu durvichsen
Энэ баян амар амгалангийн оронд төрсөн бол сайхан амьдарч байхгүй юу пиздаа.