sonin.mn

БАКУ, 2025 оны хоёрдугаар сарын 19 /forbes.ru/. Азербайжаны Үндэсний Олимпын хорооны /ҮОХ/ Ерөнхий Ассамблейн тайлант сонгуулийн хурал Баку хотноо мягмар гарагт болж, 2022-2024 онд хийж гүйцэтгэсэн тус хорооны ажлын тайланг хэлэлцэн дүгнэлээ.

Хурлыг нээж ҮОХ-ны дэд ерөнхийлөгч Чингиз Гусейнзаде үг хэлэхдээ “Эдийн засгийн хөгжлийн хурдаар бүс нутагтаа тэргүүлж буй Азербайжан улсыг мөн спортын гүрэн гэдгээр нь дэлхийн дахин мэднэ” гэж онцлон тэмдэглэв.




Хурлын үеэр Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ҮОХ-ны Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаагаар улиран сонгогдлоо. Ерөнхийлөгч И.Алиев 1997 оноос хойш ҮОХ-ны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.




ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Азербайжаны Ерөнхийлөгч асны ач хүү Азер Алиев дахин сонгогдлоо.

Өнгөрсөн онд Парис хотноо болсон зуны Олимпын наадмаас Азербайжаны тамирчид 7 медаль хүртсэнээр багийн дүнгээр 30 дугаар байранд шалгарсан байна. Тэднээс жүдоч Хидаят Гейдаров, Зелим Коцоев нар Олипмын аварга болж, тэквондоч Г.Магомедов, боксчин Лорен Берто Альфонсо Домингез нар мөнгөн медаль, сонгомол бөхийн тамирчин Н.Жафаров, чөлөөт бөхийн тамирчин Г.Мешвилдишвил, М.Магомедов нар хүрэл медаль хүртжээ.

Мөн "Токио-2020" зуны Олимпын наадмаас Азербайжаны шигшээ баг 7 медаль, 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпоос 18 медаль хүртэж байв.  


Азербайжаны Үндэсний Олимпын хорооны /ҮОХ/ Ерөнхий Ассамблейн тайлант сонгуулийн хурал Баку хотноо мягмар гарагт болж, 2022-2024 онд хийж гүйцэтгэсэн тус хорооны ажлын тайланг хэлэлцэн дүгнэлээ.



Б.Адъяахүү